2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Дуучин О.Гансувдын " МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН " тоглолт 4 сарын 27нд болно

Дуучин О.Гансувдын " МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН " тоглолт 4 сарын 27нд болно

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Нийгэм

    Бүсгүй хүн гэдэг чинь.. Хэвлийдээ үрээ тээж хүн цэцгийг ургуулагч юм. Бүсгүй хүн гэдэг чинь... Мэлмийдээ сэтгэлээ нээж эр хүнийг дурлуулагч юм. Атгын чинээ жаргалыг, агуйн чинээ хайр болгодог. Магтахын төдийд баярлаж, Маргахын төдийд гомддог, Уучлал энэрэл нь дундрашгүй, улирах он жилд гундашгүй Урдаа таарсан зовлон бэрхшээлд ухрахгүй, зориг унтрашгүй тийм л гайхалтай хүмүүс билээ. Яахын аргагүй магтан дуулахгүй байхын аргагүй хүн бол эх хүн,  бүсгүй хүн юм. Тэр л эрхэм хүмүүнийг хорвоогийн хамгийн хөөрхөн хэмээн аялаж үзэгч олныхоо сонорыг мялаасан уран бүтээлч Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд энэ сарын 27-ны өдөр хийх ажээ. . Түүнийг МУСТА Дуучин Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. . Тоглолт болоход хоёрхон хоног үлдсэн байгаа тул дуучин бүсгүй маань үзэгч түмэндээ гайхалтай тоглолтоороо бэлэг барихаар ихэд завгүй байгаа сурагтай.

Тоглолтын тасалбар хүргэлтийг 88500000 дугаарт холбогдож  хүргүүлэх боломжтой

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.