2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү

С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч

С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү

Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцаххянах, алдаа дутагдлыг цаг тухайд засах, нэхэх ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргажээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж ажиллах юм байна.

Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Бид мөрийн хөтөлбөрөөс хамгийн чухал гэснээс буюу ард түмэндээ амласан, амлалтуудаас хэрэгжихийг нь хүлээж, нэхэж байгаа ажлуудаас амлалтаа биелүүлж хэрэгжүүлэх, хэрэгжиж байгаа нь буруу ташаа явж байгаа бол засч дэмжээд явах нь чухал. Өнөөдөр бид зайлшгүй анхаарах ёстой төмөр зам, томоохон төслүүд, малаа эрүүлжүүлэх, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэгдүүлэ, эрүүл мэнд боловсролын салбартаа анхаарах ёстой гэдгээ мартахгүй байнга санаж байх ёстой. Энэ амлалтаа яаж биелүүлэх вэ гэдгийг ЗГ, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн албан ташаалтнууд бүгд анхаарах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан учир дутагдалтай байна. Бид ард түмнээ хуурч чадахгүй шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгааг Засгийн газрын гишүүд, холбогдох яамдын албан тушаалтнуудаас нэхэж, өдөр тутам шахаж шаардах ёстой. Засгийн газраас Гурван тулгуурт бодлого оруулж ирсэн. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм уу, Гурван тулгуурт бодлогоо хэрэгжүүлэх юм уу, эсвэл өөр зорилтуудыг хэрэгжүүлэх юм уу гээд олон туулай хөөж хоосон хоцрох вий. Олон төрлийн бодлого хөтөлбөр гаргаж ирэхээр төрийн албан хаагчид дунд доод шатандаа алиныг нь хэрэгжүүлэхээ мэдэхгүй самгардаж, далим шалтаг гарах вий. Иймээс урт, дунд, богино хугацаанд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах ёстой. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр л дүнгээ тавиулна. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс Цалинтай ээж, Насны хишиг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, малчны тэтгэврийн насыг наашлуулсан, оюутны хөгжлийн зээл олгож байгаа гэх мэт хэрэгжсэн ажлууд цөөнгүй байна. Мөн олон нийтэд хүрч байгаа ташаа, худал мэдээллийг зөв болгож, алдаа мадаг байвал засч сайжруулах явах ёстой” гэж онцолсон юм.

Дашрамд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарсан байна. Хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, Нийгмийн бодлого 46.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2, Засаглалын бодлого 47.2 хувьтай байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.