2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » О.БААСАНХҮҮ: Ц.НЯМДОРЖ БОЛ ТӨРИЙГ БУЗАРЛАСАН БАЛАЙ АМЬТАН

О.БААСАНХҮҮ: Ц.НЯМДОРЖ БОЛ ТӨРИЙГ БУЗАРЛАСАН БАЛАЙ АМЬТАН

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

О.БААСАНХҮҮ: Ц.НЯМДОРЖ БОЛ ТӨРИЙГ БУЗАРЛАСАН БАЛАЙ АМЬТАНТөрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.04.18/ хуралдав. Энэхүү хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ам зөрөв. 

Тодруулбал, О.Баасанхүү гишүүн “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас монголын хууль явна. Монголын хууль, монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэв. 

Хариуд нь Ц.Нямдорж “Зарим нэг нь чулуун зэвсгийн үеийн юм ярих нь холгүй байх шиг байна. Их хурал, байнгын хороогоо удирдаж сурах хэрэгтэй. Энэ цадиггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг” хэмээн бухимдав. 

Ийнхүү хоёр эрхмийн маргаан ширүүсэхэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар маргааныг таслан зогсоох зорилгоор О.Баасанхүүг танхимаас авч гарсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.