2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай албан даалгавар хүргүүллээ

Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай албан даалгавар хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд, Нийгэм

Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай албан даалгавар хүргүүллээ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Баригдаж буй барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллах зорилгоор “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн тус албан даалгавараар:

1.Нутаг дэвсгэртээ шинээр баригдаж байгаа болон барилгын ажил нь түр хугацаагаар зогссон, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, барилга угсралтын ажил болон түүний талбайн орчны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаарх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд барилгын хяналт хэрэгжүүлэх байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулах;

2.Барилгын ажил нь долоон сараас дээш хугацаагаар түр зогссон барилга байгууламжуудыг Барилгын тухай хуулийн дагуу хамгаалалтын горимд оруулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

 3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нутаг дэвсгэртээ барилгын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог ханган сургалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, тодорхой зөвлөмж, чиглэл гарган, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;

4.Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар”, “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.