2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Д.ЧИМЭДДАМБА : МОНГОЛД САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН ЛУЙВАР, СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ХОРИОТОЙ

Д.ЧИМЭДДАМБА : МОНГОЛД САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН ЛУЙВАР, СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ХОРИОТОЙ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

 

Д.ЧИМЭДДАМБА : МОНГОЛД САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН ЛУЙВАР, СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ХОРИОТОЙСүлжээний бизнес нь ямар үед луйврын аргадаа хүмүүсийг ихээр хамруулах боломж бүрддэг вэ?

Сүлжээний бизнес нь ажилгүйдэл, ядуурал ихтэй, хөдөлмөрийн үнэлэмж багатай, эдийн засгийн хямралтай, нийгмийн сэтгэл зүйн нь дорой, амар хялбар аргаар зүгээр сууж байгаад мөнгөтэй болох гэсэн сонирхолтой тийм иргэдтэй, хориотой хууль байвч хэрэгжүүлдэггүй мөрддөггүй, улс төрчид, төр засагтаа итгэхээ байсан улс орнуудад хүрээгээ тэлж, орж ирдэг.

Энэ бизнесийг ихэнхдээ интернэт дээр тулгаруулан хийдэг. Яг судлаад үзэхээр цаанаа албан ёсны гэх байгууллагагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй,  ямар замаар юунд хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, 7 хоног бүр ашиг өгнө гэж хэлдэг

Жилд 100-1200% хүртэл өсгөж авах боломжтой гэх мэтээр иргэдийг хуурч байдаг.  Өнөөдөр Монгол улсад банк санхүүгийн байгууллагаас өөр мөнгийг хүүтэй өсгөж өгч байгаа газар байхгүй. Хадгаламжын хүү хамгийн дээд тал нь 20%-тай байгаа.  Харин сүлжээний бизнес нь  хүнээ татахын тулд банкнаас хэт давсан хүү санал болгож байна. Гэвч хүмүүс ямар ч нотолгоо, баримтгүй зүйлд хийсвэрээр итгэн луйвардуулсаар байна.

Хамгийн сонирхолтой нь тухайн хөрөнгө оруулалтын бизнес гэгчдээ Монголоос мөнгөө шилжүүлсэн хүмүүс нь чухам юуруу мөнгөө шилжүүлсэн, үнэнүү худлаа юу гэдгээ огт мэддэггүй, нарийн сайн судлаагүй, нүдээрээ  үзэж шүдээрээ хазсан баримт нотолгоогүй судалгаагүй зүйлд мөнгөө өгсөн байдаг нь харамсалтай юм шүү.

Таны хувьд энэ салбарыг олон жил судалсан хүн. Тэгвэл сүлжээний бизнесийг хэрхэн ангилан, ялган салгаж  ойлгох вэ?

Олон улсад сүлжээний бизнесийг 4 том  хэсэгт хуваан авч үзвэг. Үүнд:

Нэгт. Санхүүгийн пирамид буюу Понзийн схем. Ямар ч  бараа бүтээгдэхүүн байхгүй. Цэвэр мөнгөн дээр тулгууралсан. Өгөөш нь алт, ногдол ашиг, хувьцаа, өв залгамжлал, алт. Жишээ нь 2004 онд Арабын Прайм Голд Банк гэж гарч ирээд 52 ам.доллараар 50 граммын алтын эзэн болно гэж сурталчилгаа хийж, монголд 6 сарын хугацаатайгаар үйл ажиллагаа явуулсан байдаг. Та энэ банканд 5 гр алттай болсон, алтаа татаад авч болно гэж хуурамч мэдээлэл явуулаад мөнгө залилсан хэрэг гарсан. Энэ хэргийг судлаад үзэхээр тийм банк байхгүй байсан. Хүмүүсийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунал дээр тулгаруулан мөнгө олох гэсэн оролдого байсан. Жишээ нь 6 сарын хугацаанд 18000 хүн хохирсон байсан.  Мөнгөн дүн нь нилээд өндөр байсан байх жишээтэй.

Хоёрт. Бараатай пирамид. Энэ бол Жи-таймыг хэлж болно. Хосгүй, дэлхийд давтагдашгүй, цорын ганц онцгой , нано технологиор үйлдвэрлэгдсэн гэх цөөхөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тулгуурлан зах зээл дээр борлуулалт хийдэг. Харин тэр бүтээгдэхүүнийг судлаад  үзэхэд тухайн компани нь өөрөө үйлдвэрлээгүй, бусдын бараан  дээр өөрийн компаний логог тавьж, худалдаанд гаргасан байдаг. Тухайн барааг нь судлаад үзэхээр хямд үнэтэй байсан барааг Монголд оруулж ирээд хэд дахин үнийг нь нэмэн худал хуурмаг сурталчилгаагаар хэрэглэгчдийг урхиддаг.

Гурав. Өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Азийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болон бусад улс орнуудын шууд худалдааны нийгэмлэгүүдээр баталгаажин бүртгэлддэг баталгаатай, найдвартай, өөрөө үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартад нийцсэн бараа  бүтэгдэхүүний  худалдах гэсэн замаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ шууд худалдааны компанийг манайд оруулж ирээд яг хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирсэн мэт  өнгөлөн далдалт өндөр түвшинд хийдэг.  Энгийн хүн гаднаас харахад олон улсын шууд худалдааны компани юм шиг харагддаг мөртлөө тухайн компанийг судлаад үзэхээр ямар ч олон улсын  байгууллага байхгүй, хувь хүний компани байдаг. Сул  тал нь бараа,  бүтээгдэхүүний үнийг хэд дахин үнэтэй болгож нэмдэг.  Ганцхан бүтээгдэхүүний үнийг нэмээд зогсоохгүй маркетинг, бодлогоо өөрчилдөг. Ийм төрлийн компани нь олон улсын худалдааны хууль дүрэм журмыг байнга зөрчиж байдаг. Нэгээхэн илрэл нь эрдэнэт хүний алтан амь эрүүл мэндийн төлөө гээд тангар өргөсөн эмч хүмүүсээр телевиз болон олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр сурталчилдаг. Гэтэл шууд худалдааны компани реклам сурталчилгаанд нэгээхэн ч зоос зарцуулдаггүй байх жишээний.

Дөрөвт. Шууд худалдааны жинхэнэ компани. Олон улсад найдвартай, баталгаатай бараа бүтэгдээхүүн борлуулдаг бөгөөд хөрөнгө оруулалт нь цаад төв компаниасаа шууд орж ирсэн компанийг хэлнэ.

Дээрх дөрвөн төрлөөс Санхүүгийн болон бараатай пирамид нь өнгөлөн далдлагдсан сүлжээний маркетинг ашигладаг бизнес нь ганц Монголд төдийгүй дэлхийн маш олон оронд шударга зөв худалдаа гэж үздэггүй бөгөөд санхүүгийн пирамид Понзын схемийн төрөл гэж үздэг учраас хуулиар хатуу хориглосон байдаг. Эхэндээ пижигнүүлж байгаад явцын дунд  аажим аажимаар өөрөө нурж алга болдог богино настай. Тиймээс энэ төрлийн  сүлжээнд орохоос иргэд болгоомжлох хэрэгтэй.

Манайд энэ сүлжээний бизнес  яаж орж ирдэг вэ? Улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлдэг вэ?

Сүлжээний бизнес Монголд хар аргаар орж ирдэг гэж хэлж болно. Ямар ч аж ахуй нэгж байгуулахгүйгээр. Улсад  бүртгүүлсэн бүртгэл байхгүйгээр орж ирнэ. Орж ирээд хүмүүсийн сонирхол дээр тулгуурлан ямар чиглэлээр үйл ажиллагаа  явуулахаа тогтож 1-2 жил үйл ажиллагаа хараар явуулж эхлэдэг. 

Харин хүмүүс ихээр орж ирвэл компани байгуулдаг. Тэгээд  бараа бүтээгдэхүүний зөвшөөрөл авах, татвараа төлөх процессууд нь дандаа дараа нь хийгддэг.  Шууд хөрөнгө оруулалтаар орж ирдэг сүлжээний бизнес гэж байдаггүй. Ашигтай  бол үргэлжлүүлээд компани байгуулаад явдаг. Амжилтгүй бол хаячаад дахин нэгийг оруулж ирэх маягаар явдаг. Харин сүлжээний бизнес орж ирсэн 27 жилийн хугацаанд бүхэл бүтэн мэргэшсэн хэд хэдэн бүлэглэл Монголд бий болсон гэж хэлж болно.  

Энгийн жишээ хэлэхэд 2006 онд Шууд худалдааны нийгэмлэгийг хэдэн судлаач нар хамтран байгуулсан. Харин энэ нийгэмлэгт нэг ч гишүүн, хувь хүн, компани байдаггүй. Гэтэл  2012 онд Монголын шууд худалдааны нийгэмлэг гэсэн ТББ үүсгэн байгуулагдсан. Энэ байгууллага сүлжээний бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг гишүүнчлэлээр оруулж, гэрчилгээ гардуулж энэ бол шууд худалдааны баталгаатай найдвартай компани гэж гэрчилгээ батламж гардуулж байсан. 2016 оны 11-р сарын эхнээс эхлэн сүлжээний бизнес гэх хуулиар хориотой үйл ажиллагааг илчилж ил гарсанаас хойш сүүлд байгуулагдсан буюу 2016-онд байгуулагдсан  МШХН ичлэгдэж ор таг алга болсон.

Сүлжээний  бизнес зөв ч бай, буруу ч бай өнөөдөр хуулинд хориотой байдаг.  Харин өнөөдөр хуулиар хориотой сүлжээний бизнесийн  үйл ажиллагааг нэгээхэн ч компанийг Монгол улсын бүртгэлийн байгууллага албан ёсоор бүртгэж зөвшөөрөл өгөөгүй бүртгүүлээгүй байдаг байна.

Яаж компани байгуулах вэ гэхээр хуулийн дагуу гадаадын болон дотоодын иргэн ямар нэгэн нэртэй компани байгуулаад гэрчилгээгээ аваад оруулж ирсэн бараа бүтэгдээхүүнээ МХЕГ-аас  барааны дүгнэлт гаргуулан компани байгуулдаг. Гадаадын иргэн уг компанийг байгуулвал гадаадын хөрөнгө оруулалттай болдог. Ингээд харахаар аль аль  нь хуулийн дагуу болчино. Гол нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулахдаа  сүлжээний  маркетинг буюу олон шатлалт маркетингийг ашиглаад, санаатайгаар хориглосон хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйлдэл нь компани байгуулаад бараагаа бүртгүүлсэнийхээ дараагаар санаатайгаар хориглосон хуулийг үгсэн хуйвалдаж зөрчдөг байна.

Энэ хэрэг эхэндээ нэг их мэдэгдэхгүй. Асуудал үүссэний дараа мэдэгддэг. Үүсгэн байгуулсан хүн нь ихээхэн хэмжээний мөнгөө аваад зугтчихдаг. Ард нь баахан хохирогч үлддэг. Нэг иймэрхүү л залилангийн хэлбэрээр явдаг.

Дандаа болж өнгөрсөний дараа нь мэдэгддэг байсан бол одоо Цагдаагийн байгууллагын зүгээс иргэд, олон нийтэд энэ төрлийн залилангийн гэмт хэргийг болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, зөв мэдээ мэдээллийг тогтмол өгч, анхааруулж ажилладаг болсон нь сайшаалтай. 

 

Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Монгол улс шиг хүн ам багатай улсад хэр барагийн шууд худалдааны чиглэлэээр  олон улсын компани шууд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед хөдөө, орон нутаг руу сүлжээний бизнес их очдог болсон.  Учир нь  хотод хяналт сайжраад,  иргэд нь мэдлэгтэй, мэдээлэлтэй болж ирэнгүүт нөгөө бизнес чинь хөдөө орон нутаг руу, мал дээр байгаа хүмүүсд тулгаруулан хийх болсон. Үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Иргэдийг мэдээлэл, мэдлэгтэй болгох нь зөв, соён гэгээрүүлэх ажлыг улс даяар хийж хэдэн хэдэн хуулинд нэмэлт оруулж энэ чиглэлийн гэмт хэргийг бүх насаар хорьдог, эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгодог, өндөр торгуультай болгох хэрэгтэй.

Хоёр хөрш болох Хятад улс Пирамид тогтолцоотой Понзын схемийг бүрэн хориглож цаазын ял өгдөг, харин Шууд худалдааны компанид маш өндөр шалгуур тавьж тусгай зөвшөөрөл өгдөг бол хойд хөрш ОХУ мөн л адил пирамид тогтолцоог бүх насаар нь хорьж өндөр торгууль тавьдаг, шууд худалдааг зөвшөөрдөг, мөн л тусгай зөвшөөрлийг өндөр шалгуурын дагуу олгодог байна.  Тэр ч бүү хэл Москва хотын мерийн дэргэд сүлжээний маркетингийн асуудал эрхэлсэн хууль хяналтын бүх байгууллагуудаас нэгдсэн комисс байдаг байна. Харин Монголд хуулиараа шууд худалдаа, пирамид хоёрыг хоёуланг нь хориглочихсонг байнга санаж явах хэрэгтэй.

2017 оны эрүүгийн шинэчилсэн хуулиар  олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны замаар хууран мэхлэж ашиг хонжоо олох юм бол залилангын гэмт хэрэг гэж үзнэ хэмээн 5-12 жилийн ялтайгаар хүндрүүлэх нөхцөлтэйгээр зааж өгсөн.

Дүгнээд хэлэхэд зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай. Ийм сурталчилгаанд, мөн ямар ч өвчинд сайн тийм ч хорт хавдарыг эдгээнэ гэсэн сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Тиймээс иргэд маань өөрсдөө бас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Цагдаагийн байгууллагаас Залилах гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж, олон талын мэдээ, мэдээлэл, ухуулга, нөлөөллийн ажлуудыг тасралтгүй сайн хийж байгаа нь сайшаалтай.

Нэг үеэ бодвол манай хуулийн байгууллагуудын мэдээлэл түгээх сүлжээ илүү сайжирч, мэдээ мэдээллийн агуулга хүртэл сонирхолтой, иргэдэд ойлгоход хялбар, ойлгомжтой болсон байна. Тиймээс иргэд, олон нийтийг  албан ёсны цахим хаяг, эх сурвалжуудаас зөв, баттай мэдээ, мэдээллийг тогтмол авч, өөрсдийгөө болон ойр дотны хүнээ залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээсэй гэж хүсч байна. 

Эх сурвалж : Өдрийн сонин, Б.Уранчимэг

 

Эх сурвалж: Өдрийн сонин 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.