2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий”

“Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий”

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

“Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий”

Монголын үндэсний бөхийн холбоог олон жил удирдсан Р.Нямдорж УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд тахимаа өглөө. Дөрвөн жилд нэг удаа болдог Бөхийн холбооны хуралдаанаар удаа дараа улиран сонгогдож ирсэн энэ эрхэм энэ удаад аргагүйдээд тахимаа өгчихөв үү, Б.Бат-Эрдэнэ аварга нарын дундын тохироо байв уу гэдэг нь өнөө ч таамаг хэвээр байна. Учир нь “эртнээс өөрийнхөө галын хүнд Бөхийн холбоог өгөх гэж тэмцсэн Х.Баянмөнх аварга нарт өгөхгүй бол өөр хэнд ч яахав” гэсэн явган яриа биелэлээ олов уу. Ямартай ч Монгол үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ийн хуралдаанаар Монгол Төрийн наадамд 12 удаа түрүүлж дархлагдсан аварга, УИХ-д дөрвөн удаа сонгогдож дархлагдсан Түшээ Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбоог хойморлохоор болжээ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баянмөнх аваргын талаас Бөхийн холбоог тэргүүлэх сонирхол ихээхэн байсан ч энэ удаад шаанс дутлаа гэх мэдээлэл цацсан. Энэ үеэр Х.Баянмөнх аваргын хүргэн А.Сүхбат гишүүн хуралдаанд таагүй хандсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. 

 

Ямартай өнгөрөгч 2017 оны 5 сарын 28-нд  ээлжит бус “Их Эе нэртэй хурлыг Дархан аваргаА.Сүхбат, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл дээрхи хурал  нь хууль бус байсан гэж үзээд хуулийн байгууллагад маргаан үүсгэн хандсан билээ. Учир нт А.Сүхбат тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус “Их Эе”-ийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан“Их Эе”-ийн төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон гэж үзсэн аж. Өнгөрөгч оны хуралдааны байдлаас харвал УИХ-ын эрхэм түшээ, дархан аварга А.Сүхбат энэ удаагийн хуралдаанд тийм ч дуртай байгаагүй нь ойлгомжтой. Ерөөсөө УИХ-ын гишүүн, Төр түшилцэж байгаа хүний хувьд Бөхийн холбооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь буруу гэж үзэж буй хүмүүс ч цөөнгүй бий. Энэ удаагийн хардлага дагуулсан “Их Эе”-ийн хуралдаанаар хэрвээ А.Сүхбат гишүүн ёс зүйгүй үйлдэл ил далд гаргасан бол маш том алдаа юм.

Мөнхүү А.Сүхбат гишүүнийг тус хуралдаанд таагүй хандсан гэж хардах нэг үндэслэл бий. Өнгөрөгч “Их Эе”-ийн хуралдаанаар тус холбооны тэргүүн Р.Нямдорж албаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдэж, нэрээ дэвшүүлээгүй бол Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр, заануудыг төлөөлж Ц.Магалжав нарыг Бөхийн холбооны тэргүүнд өрсөлдүүлэхээр болоход яг цагаа тулахаар бүгд нэрээ татсан. Ингээд ямар ч өрсөлдөгчгүйгээр Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүнээ тодорсон нь хардахад хүргээд буй. Нөгөө талаар өмнө нь хууль бус хуралдаан зохион байгуулж явсан эрхэм түшээ маань ахиад ийм авир гаргасан байхыг үгүйсгэхгүй гэх хардлага нийгэмд бий.

Мөнхүү энэхүү хуралдааны дараа УИХ-ын гишүүн А.Сүхбат, дархан аварга Х.Баянмөнх нарын тэргүүтэй хэсэг бөх, бөхийн зүтгэлтнүүд энэхүү “Их Эе”-ийг хүчингүй гэж мэдэгдсэн. Дээрх хурал болохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан "Их Эе"-ийг хуралдуулахгүй байх захирамжийг танилцуулах гэсэн боловч хүлээж аваагүй гэх шалтгаан ч бийЭнэхүү маргаанаас үүдэн “А.Сүхбат чухам Бөхийн холбоооны юунд шунаад байдаг хүн бэ. Төрийнхөө ажлыг л сайн хийнэ биз” гэх яриа бөхчүүд болон бөхийн хорхойтнуудын дунд гарсаар байна. Энэхүү яриа гараад зогсохгүй А.Сүхбат гишүүнд дайж хэлэх үг байгааг ч дуулгасан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.