2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Мөнхбат: Хариуцсан яамандаа хувийн компани шигээ ханддаг сайд нар байна

Ж.Мөнхбат: Хариуцсан яамандаа хувийн компани шигээ ханддаг сайд нар байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ж.Мөнхбат: Хариуцсан яамандаа хувийн компани шигээ ханддаг сайд нар байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өмнөх Засгийн газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж явсан. Тиймээс ч тэрээр "Өдрийн сонин"-ы сэтгүүлчид ярилцлага өгөхдөө сайд нарын ёс зүйн тухай асуудлыг хөндөж, "Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сайд нар байгаа тухай ярьжээ.

Тэрээр,  "Зөвхөн ёс суртахуун дээрээ биш, үйл ажиллагаан дээрээ зарчим алдаж байгаа хүмүүс их байна. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд ч бий.

Хариуцсан яам, салбараа хувийнхаа компани мэт хандаж ажилладаг сайд нарын тухай сүүлийн үед нийгэм, хэвлэлийнхэн, Их хурлын гишүүд дунд ярьж байна. Албан тушаал мөнхийн зүйл биш. Цаг зуурын үүлэн чөлөөний нар шиг зүйл. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх зүйл дээр суучихаад өөрийгөө мөнхийн гагнуулчихсан мэт бодохоороо л буруу болдог. Үе үеийн төрийн түүх бидэнд үүнийг ойлгуулдаг шүү дээ. Тиймээс Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой. Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сураг дуулдах юм. Энэ үнэн бол, ийм хандлагаар ажиллах юм бол цаашаа явахгүй ээ.

Угаасаа албан тушаал мөнх биш. Өнөөдөр байдаг маргааш байдаггүй зүйл. Өчигдөр өөр хүн сууж байсан, өнөөдөр өөрөө сууж байгаа, маргааш өөр хүн сууна, нөгөөдөр бүр өөр хүн суудаг байхгүй юу. Ийм л зарчимтай. Тиймээс улстөрч хүн зарчим барьж, ийм зүйл дээр анхаарч ажиллах ёстой" хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.