2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Эмнэлэг нь унаагүй байхад “ЛАНД-200” авсан Засаг дарга О.Бат-Эрдэний толгойг илээд өнгөрөх үү ...

Эмнэлэг нь унаагүй байхад “ЛАНД-200” авсан Засаг дарга О.Бат-Эрдэний толгойг илээд өнгөрөх үү ...

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм

Эмнэлэг нь унаагүй байхад “ЛАНД-200” авсан Засаг дарга О.Бат-Эрдэний толгойг илээд өнгөрөх үү ...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллахдаа иргэдтэй уулзсан. Өдгөө дарга нараас айж бэргэхээ байсан иргэд асуудлыг нүүрэн дээр шууд хэлдэг болсон Уулзалтын үеэр иргэд аймгийн дарга нарын тансаглал, ард иргэдийн амьдлын доройтол тэнгэр газар шиг ялгаатай болсоныг ил тод хэлсэн. Тус аймагт 140 сая төгрөгний санхүүжилтийг гаргаж чадаагүйгээс сүүлийн хоёр жилд нэг ч цэцэрлэг бариагүй гэнэ. Аймгийн эмнэлэг нь түргэн тусламжийн тэрэггүй таг суугаад байхад Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь 195 саяар “ланд-200” авч хөлөглөжээ. ЗДТГ-ын дарга нь бас дуталгүй төсвийн 70 сая төгрөгөөр унаагаа юүлжээ. Ингээд зогсолгүй Засаг дарга албан өрөөгөө бараг 100 гаруй сая төгрөгөөр засуулсан гэнэ. Иргэд энэ бүхнийг уулзалт дээр Ерөнхий сайдад ил тод хэлсэн болов ч шудрага бус явдалтай “эвлэрдэггүй” гэдэг тэрээр задарсан Засаг нарт нэг ч хатуу үг хэлсэнгүй. Иргэдийн гомдол ийнхүү хаданд хашгирсан мэт болоод өнгөрчээ. Ерөнхий сайд болохоосоо өмнө 60 тэрбумынхантай нэгийгээ үзнэ гэж байсан У.Хүрэлсүх энэ талаар дорвитой нэг ч зүйл хйисэнгүй. Харин ч эвлэрч танхимын хугасыг нь дайтна гээд байсан талынхан нь дүүргэж байна. Сүхбаатар аймгийн Засаг даргыг огцруулсан ч энэ ч өөрөө зориглож хийсэн гэхээсээ илүүтэйгээр Ерөнхийлөгчын шахалт байсан. Ийнхүү дээрэсээ эхлэн төсвийн мөнгийг үр ашиггүй зориулалтын бусаар үрж тансаглагчидтай эвлэрэнгүй хандаж байна. Дундговьчууд задарсан дарга нартаа хатуухан  банга хүртээхийг хүссэн ч У.Хүрэлсүх  хүний урманд амнаасаа ганц ч загнах үг унагасангүй.

 

NUUTS.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.