2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.БЯМБАЦОГТ НАРЫН ГИШҮҮДИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУЛГАД ХАРИУ ИРҮҮЛЖЭЭ

С.БЯМБАЦОГТ НАРЫН ГИШҮҮДИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУЛГАД ХАРИУ ИРҮҮЛЖЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

            Энэ 2018 оны 2 дугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, .Б.Баттөмөр, Н.Амарзаяа нарын гишүүд  "Тогтвортой хөгжлийн зорилт-2030" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан. Тэд асуулгадаа  дээрх хөгжлийн бодлого аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарсан төрийн бодлогын залгамж чанарыг заавал хадгалах хуульчилсан баримт бичиг болохыг дурдаад хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг тодруулсан юм.

            Тухайлбал Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан Монгол улсын хөгжлийн үндсэн зорилт болох эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар асуусан. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоо бий болсон эсэх, хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж, ямар дүн шинжилгээ хийж байгаа талаар тодорхой хариулт өгөхийг хүссэн билээ.

            Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусгагдаж байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдаж байгаа, 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд хэрэгжүүлэхээр тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг тусгасан.

            Энэ дагуу Засгийн газраас гишүүдэд асуулгын хариуг хүргүүлсэн байна. Тухайлбал эдийн засгийг төрөлжүүлж олон тулгууртай болгох зорилтын хүрээнд Дорноговь аймагт жилдээ 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт хотод 100 мянган тн ган арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ган төмөрлөгийн үйлдвэр, Дарханд 350 мянган тн ган бүтээгдэхүүн, арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы металлургийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулжээ.

            Мөн "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох, экспортын чиг баримжаатай 100 үйлдвэрийг 21 аймагт байуулах зорилт тавьж байгааг тодотгосон байна.  Монгол улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ийн хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" баталсан болохыг ч Засгийн газраас ирүүлсэн хариунд дурдсан байна.

            Асуулгын хариуг ойрын хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

            Дашрамд дурдахад өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогтын санаачилгаар УИХ-д суудалтай бүх намууд зөвшилцөж Монгол улс урт хугацаандаа тогтвортой хөгжих, төрийн бодлогын залгамж чанарыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг боловсруулан баталж, улс төрийн намууд сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө эл бодлогод заавал нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.