2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШААРДАГДДАГ БИЧИГ БАРИМТЫН ТООГ ЦӨӨЛӨХ “ХУР” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШААРДАГДДАГ БИЧИГ БАРИМТЫН ТООГ ЦӨӨЛӨХ “ХУР” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

2013 онд төрийн үйлчилгээний төвлөрлийг бууруулж, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ТҮЦ” машиныг нэвтрүүлсэн нь хүнд суртал, урт дараалал, цаг хугацаа алдах зэрэг бэрхшээлүүдийг арилгасан.

Цаашид төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг улам хялбарчлах,  иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ–ын монгол инженерүүд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж, энэ оны 1 дүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Өмнө нь аж ахуйн нэгж, иргэд төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад зарим төрлийн бичиг баримтыг заавал бүрдүүлж, хуулбарлаж хавсаргахыг шаарддаг байсан. Харин төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтэрснээр,  тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцох боломж бүрдэж байгаа бөгөөд тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллах юм байна.

Монгол Улсын түүхэнд төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх “ХУР”системийг салбартаа тэргүүлэгч Голомт банк 2018.04.05-ны өдөр монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Өөрөөр хэлбэл та нэг ширхэг ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр, зөвхөн хурууны хээгээ уншуулаад л шинээр Голомт банкны харилцагч болж, данс, карт нээлгэж, цалингийн зээл авах зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Ажлаасаа чөлөө авч чирэгдэлгүй, олон хоногоор бичиг баримт хөөцөлдөж цаг хугацаа алдахгүйгээр банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн богино хугацаанд авах боломжийг  төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ийнхүү олгоод байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.