2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » “ХАБЭА-н удирдлага, хяналтын үр дүнг дээшлүүлэх нь” сэдвээр шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ

“ХАБЭА-н удирдлага, хяналтын үр дүнг дээшлүүлэх нь” сэдвээр шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ

Нийтлэлийн төрөл: Site News, Эрүүл мэнд

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” 04.02-ны өдөр улс орон даяар нээлтээ хийлээ. Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ хүрээнд ХАБЭА-н хууль дүрэм, стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудыг сарын аянд идэвхитэй оролцуулах, иргэд олон нийтэд ХАБЭА-н мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ирсэн.

 

Энэ жилийн сарын аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болох “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын үр дүнг дээшлүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ-тай хамтран 2018.04.02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Арга хэмжээний нээлтэд МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар мэндчилгээ дэвшүүлж илтгэгч нарт амжилт хүслээ.

Энэ удаагийн хурал нь өнгөрсөн жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд явагдлаа хэмээн оролцогчид онцолж байсан юм. Учир нь гадаад орны зочид төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлж оролцсон. Эрдэм шинжилгээний хуралд 13 оролцогч илтгэлээ хэлэлцүүлж шилдэгүүдээ шалгаруулсан.

 

1-р байр Н.Очирбат магистр, мэргэшсэн инженер /Номин констракшн девелопмент” групп

2-р байр Х.Эрдэнэчулуун  НМХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч

3-р байр Д.Батбаатар, ОШМИ сургалтын төвийн ахлах багш, Г.Цацрал НЭМ-ийн магистр АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш тус тус байр эзэллээ. Шилдэгээр шалгарсан илтгэгч нарын шагналыг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар гардуулан өглөө.

 

Энэ удаагийн хурлын гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлтийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, төрийн бодлогод ашиглаж болох тэргүүн туршлагыг шалгаруулах явдал юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.