2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.Амарбаясгалан дугаарын тэгш сондгойн хязгаарлалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

Д.Амарбаясгалан дугаарын тэгш сондгойн хязгаарлалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тул хотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт санал хүргүүлэв.

Хотын засаг дарга С. Батболд, НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт

Турк улсад албан айлчлалтай яваа тул үүгээр дамжуулж саналаа хүргүүлье!

Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй! Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй , баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн.

Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна.

Жишээ нь: 1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00)

2. Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно)

3. Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. ( явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх)

4. Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна. МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!

МАН-ЫН ЕНБД, НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан. 2018/03/28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.