2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Шин Хай Мин: Хятад болон Монголчууд уул, усаараа холбогдсон сайн хөршүүд

Шин Хай Мин: Хятад болон Монголчууд уул, усаараа холбогдсон сайн хөршүүд

Нийтлэлийн төрөл: Site News, Дэлхий дахинд

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин Монголын Үндэсний Их Сургуулийн оюутнуудтай уулзаж илтгэл тавьсан юм. Илтгэлийн үеэр элчин сайдын онцолж хэлсэн мэдээллийг уншигчидтайгаа хуваалцаж байна.

БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин: 

Монголын Үндэсний Их Сургуульд ирж багш, сурагчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол хүмүүс хоорондоо уулзах үедээ “сонин сайхан юу байна” гэж харилцан асуудаг уламжлалтай хэмээн надтай хамт ажилладаг хүмүүс ярьж байсан. Иймээс юуны өмнө та бүхэнд Хятадаас ирсэн чухал мэдээллийг дуулгая.

Ойрын жилүүдэд Хятадын ард иргэд, Хятадын коммунист намын удирдлага дор анхны зорилтоо умарталгүй, шантаршгүй хүчин зүтгэл гаргаж улс орны бүтээн байгуулалтад дэлхий дахины анхаарлыг татахуйц амжилтад хүрсэн байна. Өнгөрсөн онд Хятадын коммунист намын ХIХ их хурал амжилттай болж Ши Жиньпин Хятад Улсын ирээдүйн хөгжлийн хандлагыг тодорхойллоо. БНХАУ-ын дарга болон БНХАУ-ын цэргийн зөвлөлийн даргаар Ши Жиньпин 100 хувийн саналаар дахин сонгогдсон. Энэ нь Хятадын ард түмэн Ши Жиньпин даргад итгэж хүрээлж буйг харуулж байна.

Хоёрдугаарт БНХАУ-ын Үндсэн хуульд шинэчлэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. Гуравдугаарт яамны зэрэглэлийн байгууллагыг наймаар, дэд яамны зэрэглэлийн байгууллагыг долоогоор багасгаж төрийн зөвлөлийн дотоод байгууллагын тоог 26 болголоо.

БНХАУ Ши Жиньпин даргаар удирдуулсан өнгөрсөн 5 жилийн хугацаанд ДНБ 54 их наяд юаниас 82.7 их наяд юань болж нэмэгдсэн. 68 сая хүнийг ядуурлаас гаргаж, 100 сая хүнийг шинэ орон сууцанд оруулаад байна. Нэг бүс – Нэг зам санаачлагын хүрээнд хамтдаа суралцаж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах гэсэн зарчмын дагуу хөрш орнуудтайгаа хамтарч байна.

Багш, сурагчдаа,  Хятад, Монголчууд уул, усаараа холбогдсон сайн хөршүүд юм. 2014 онд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг борооны дараах хулстай адил тасралтгүй шинэ шатанд гаргаж байна. Өнгөрсөн жил Монгол Улсын маш олон улс төрийн намууд Хятад улсад зохион байгуулагдсан дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний яриа хэлэлцээрт оролцсон билээ.

БНХАУ нь Монгол Улстай харилцах харилцаанд маш өндөр ач холбогдол өгдөг. Ши Жиньпин дарга Монгол Улсын бүрэн эрхийг БНХАУ хүндэтгэх болно. Мөн Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдэг үзэл санааг хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллараас давсан байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд оролцож 100 мянган ажлын байрыг бий болгож, их хэмжээний татварыг төлсөн байна.

Хятад, Монгол нь одоогоор чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг боловсруулж байна. Дэлхийн маш олон улс орон БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярилцаж байгаа. Шалтгаан нь Хятад улс бол маш том зах зээл юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Хятад, Монгол улсууд байгуулснаар 1.3 тэрбум хүн амтай зах зээлтэй хамтарч ажиллах юм. Монголын талын чухлаар авч үздэг уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох асуудлыг чөлөөт худалдааны хэлэлцээрийн дараа шийдвэрлэж болох юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа. 

Г.Дугар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.