2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » U-MONEY: АВТОБУСНЫ КАРТНЫ ҮЛДЭГДЭЛ ШАЛГАГЧ АПП

U-MONEY: АВТОБУСНЫ КАРТНЫ ҮЛДЭГДЭЛ ШАЛГАГЧ АПП

Нийтлэлийн төрөл: Site News, Нийслэл

Автобусанд болдог нүүр улайлгам үзэгдэл:

Өглөөний хүйтэнд ажил, хичээл сургуульдаа хоцрохгүйн тулд яаравчлан автобусны буудал дээрээ ирээд, удаан хүлээсэн автобусандаа арайхийн сууж картаа уншуултал өөдөөс тань “Таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн хариу сонсох нь тун ч муухай мэдрэмж шүү. Мэдээж хэн ч ийм эвгүй байдалд орохыг хүсдэггүй. Энэ үгийг сонсож эвгүй байдалд орох хүртлээ Umoney картандаа хэчнээн төгрөгтэй явж байгаагаа мэдэх боломжгүй гэж үү? Одоогийн шийдлээр бол өдөр бүр өөрийн үлдэгдлийг цээжээр санаж явна гэдэг бас л төвөгтэй. Яг энэхүү асуудлыг шийдэх аппликэйшныг та бүхэнд танилцуулъя.

“U-Money карт уншигч” апп нь таныг дээрх эвгүй байдлаас аврах болно.

Өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчдог хүн бүхэн “U-Money карт уншигч” апп ашиглан өөрийн U-money картан дах үлдэгдлээ хормын дотор шалгах боломжтой. Үүгээр ч зогсохгүй та хэзээ нийтийн тээврээр зорчсон, 7 хоногт хэр их хэмжээний зардал гаргаж байгаагаа ч хянах боломжтой. Уг апплекейшин нь одоогоор зөвхөн андройд хувилбар дээр гарсан ба та уг аппликэйшнийг playstore-с үнэгүй татаж ашиглаарай.

Уг апплекейшиныг ашиглахдаа та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  1. Утасны NFC тохиргоог нээх
  2. Утасны гэрийг авах
  3. U-money картаа утасны ард байрлуулах. /Утас болгоны NFC унших хэсэг өөр өөр газар байдаг тул такартныүлдэгдэл унштал картаа хөдөлгөөрэй/

Дээрх дарааллын дагуу картынхаа үлдэгдлийг шалгахад танд ердөө 2-хон секунд шаардлагатай.

Татах холбоос:  ЭНД ДАРНА УУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.