2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » СЕКТОРЫН ХЭМЖЭЭНД ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРЧ БАЙГАА Ч ГОЛОМТ БАНКНЫ ГИБРИД ХАДГАЛАМЖ ӨНДӨР ӨГӨӨЖ ӨГНӨ

СЕКТОРЫН ХЭМЖЭЭНД ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРЧ БАЙГАА Ч ГОЛОМТ БАНКНЫ ГИБРИД ХАДГАЛАМЖ ӨНДӨР ӨГӨӨЖ ӨГНӨ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

2016 арилжааны банкуудын хадгаламжийн хүү буураад байна. Тодруулбал төгрөгийн хадгаламж 2016 онд 13.4 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 12.6 хувьам.долларын хадгаламжийн хүү 6.5 хувиас 5.8 хувь болж буурсан юм. Хадгаламжийн хүү цаашид ч буурах хандлагатай байгаа энэ үед хамгийн өндөр өгөөжийг Голомт банкны Гибрид хадгаламж өгөх нь ээ. Энэ талаар тодруулахаар Голомт банкны НУГ-ын захирал Б.Золбоотой ярилцлаа.  

Юун түрүүнд Гибрид хадгаламж нь банкны уламжлалт хадгаламжийн  бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатайг тайлбарлаж өгөхгүй юу?

Гибрид нь та бидний өмнө нь ашиглаж ирсэн шиг л хадгаламжийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд арилжаалагддаг санхүүгийн бүтээгдэхүүнтэй уяж өгснөөрөө ялгаатай.

Жишээ нь: Та 30 сая төгрөгөө алтны үнэтэй уягдсан Гибрид хадгаламжинд байршууллаа гэж үзье.Дэлхийн зах зээлд алтны ханш 30 хувь өслөө гэж үзвэл харилцагч та хадгаламжиндаа 30 хувийн хүү авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл алтны ханш 60,70,80 гээд өсөхийн хирээр та хязгааргүй хүү тооцуулах боломжтой. Энэ нь Гибрид хадгаламжийн хамгийн том давуу тал юм.

Гиврид хадгаламжийг зөвхөн ханшийн “Өсөлттэй” биш “Бууралттай” сангийн хэрэгсэл дээр тохирч болно. Энэ тохиолдолд алтны ханш унах хирээр таны  хадгаламжийн хүү өснө гэсэн үг юм. Жишээ нь 1 унц алтны ханш 1300-тай байхад та ханш ирээдүйд унана гэж үзвэл, алтны ханшийн уналтаас хүү нь хамаарсан Гибрид  хадгаламж нээх боломжтой. Сарын дараа алтны ханшны1200 боллоо гэж үзвэл тэрхүү 100 ам.долларын уналт нь таны хадгаламжийн хүү болох юм. 

Өөрөөр хэлбэл Гибрид хадгаламж анх нээлгэхдээ л ямар бүтээгдэхүүнтэй уяхаа сонгоно гэсэн үг үү?

Тэгнэ. Мөн таны хадгаламж Голомт банкинд хугацаатай байрших болно. 

Тэгэхээр Гибрид хадгаламжийн хувьд алтнаас гадна өөр ямар сонголт байгаа вэ? Хаанаас мэдээлэл авах вэ?

Алтнаас гадна түүхий эд, хувьцаа, валютын хослолуудаас сонгох боломжтой Энэ бүтээгдэхүүний онцлог нь анх хадгаламж нээлгэхээс тань эхлээд хадгаламжийн хугацаа дуусах хүртэл Голомт банкны шинжээчид танд зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх болно.  Гибрид хадгаламж маань 2015 онд зөвхөн алтны үнэтэй уялдаж гарч ирсэн бүтээгдэхүүн юм. Ер нь Гибрид хадгаламж маш эрэлттэй байсан учраас бид түүхий эд, хувьцаа, валютын хослолуудтай уясан гибрид хадгаламжийг нэвтрүүлж харилцагч нартаа олон сонголтыг олгосон байгаа.

Өмнөх туршлагаас харвал алтны Гибрид хадгаламж сонгосон харилцагчид маань дэлхийн зах зээл дэх  ханшаас шалтгаалан ихээхэн хэмжээний хүүгийн өгөөж авсан байгаа. Тийм учраас бид бүтээгдэхүүнээ улам хөгжүүлж, сонголтыг нэмэгдүүлээд байна.

Гибрид хадгаламж нээлгэснээрээ эрсдэлд орох уу?

Ер нь мөнгөө алдана гэж бол байхгүй. Хэрвээ таны сонголт мэргэн байх юм бол та бүх ашгаа авна. Харин эсрэгээрээ байвал өндөр хүү авахгүй гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн суурь хүүгээ авна.

Тухайлбал та 30 сая төгрөгний хувьцаа авлаа гэж бодъё. Гэтэл ханш нь унаад 0 төгрөг болсон тохиолдолд та 30 сая төгрөгөө шууд алдах болно. Харин хувьцааны үнэд уягдсан Гибрид хадгаламжинд 30 сая төгрөгөө байршуулбал хувьцааны ханш уналаа ч таны дансан дахь 30 сая төгрөг бүрэн байх бөгөөд та хадгаламжийн суурь хүүгээ авах юм. Тэр байтугай та анх хэлцэл хийхдээ хувьцааны ханш унана гэж тооцсон бол хүү тань өснө гэсэн үг. 

Гибрид хадгаламжийг ямар хугацаатай нээлгэх вэ? Мэдээж та бүхэн хадгаламж эзэмшигчийн өмнөөс хөрөнгийг нь удирдаад эрсдэлийг нь хариуцаж байгаа болохоор хадгаламжийн босго дүн гэж байх уу?

Хадгаламж байршуулдаг хүмүүсийн нийтлэг мөчлөгүүдийг харгалзаад 3,6,9,12 сар гэх мэт хугацаатай нээлгэх эрхтэй. Мөн харилцагчийн сонголтоос шалтгаалан хадгаламжийн хамгийн бага дүн нь 30 сая төгрөг юм.

Эцэст нь хэлэхэд арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурч байгаа энэ үед Гибрид хадгаламж нээлгэх нь танд ашигтай юм шүү.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.