2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хүлцэл өчих тухай

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хүлцэл өчих тухай

Нийтлэлийн төрөл: Улс төрч

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хүлцэл өчих тухай

Монгол Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт танаа

Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая

1.Манай “shuurhai.mn” сайтад Тантай холбоотой нийтлэлийг ямар ч эх сурвалжийн мэдээлэлгүйгээр, үнэн худлыг сайтар нягтлалгүй таны  нэр хүндэд шууд халдах худал мэдээлэл болгон олонд түгээсэн нь сэтгүүл зүйн ёс зүй, хэм хэмжээг зөрчсөн нэн хариуцлагагүй үйл явдал болсон тул танаас болон уншигч олноосоо хүлцэл өчиж байна.

2.“shuurhai.mn” сайтын редакц нь уучлал эрж буй болохоор танд холбогдох ташаа материалыг түгээсэн dorgio.mn, nutag.mn, tsag.mn, jirgee.mn, erennews.mn зэрэг худал мэдээлэл тавигдсан сайтуудаар болон өөрийн сайтаар дамжуулан уншигч олны өмнө уучлал хүсч залруулга гаргах болно.

3.Илт гүтгэн гүжирдсэн, ташаа мэдээлэл түгээсэн нь Таны нэр төрд бүдүүлгээр халдсан бусармаг явдал болсон тул дахин таны тухай ямар ч үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр цаашид онцгой анхаарч ажиллах болно.

4. Цаг минут тутамд мэдээлэл түгээж байдаг цахим сэтгүүл зүйн хувьд ачаалал ихтэй учраас тухайн үед эх сурвалжаа нягтлан авч үзэлгүй мэргэжлийн ноцтой алдаа гаргасандаа гүнээ хүлцэл өчье. 

Таны ажилд амжилт хүсье.

Хүлцэл өчиж, залруулга гаргасан

Шуурхай.мн сайтын редакц

2018.03.15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.