2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ш.Батхүүг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ

Ш.Батхүүг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Ш.Батхүүг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээАТГ-аас өнөөдөр Ш.Батхүүг баривчлан, хорьжээ. Мөн түүний хэрэгт холбогдуулж, С.Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилсэн байна.

Уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан Ш.Батхүүгийн хэрэг өндрөө авч, улс төрийн хүрээний том сэдэв болоод байгаа.

Түүний энэ хэрэгт тухайн үеийн МАН-ын эрх мэдэлтнүүд холбогдсон байх магадалтай гэсэн хардлага явж байгаа юм. Учир нь 'Жаст'-ын гэх Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, 'Эрдэнэт' үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсэгтэйгээр Монголын төрийн өмчийг барьцаанд тавьсан гэх асуудал үүсээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 20.00 цагийн орчим түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.  Өмнө  нь Ш.Батхүү энэ хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, түүний хэргийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд барьж хорих шаардлагатай гэж үзжээ. Харин 'Эрдэнэт'-ийг барьцаанд тавьсан гэх хэрэгт холбогдох болсон Д.Сугар, Ч.Ганзориг нар гарын үсгийг нь хуурамчаар дуурайлгасан гэж  мэдэгдээд байгаа билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.