2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Доналд Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан

Доналд Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан

Нийтлэлийн төрөл: Site News, Twitter

Доналд Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцоонд хүрээд байгаа билээ. Энэ асуудал тодорхой болсны дараа дэлхийн хэвлэлүүдэд уулзалтыг хаан зохион байгуулах талаар таамаг хөвөрч эхэлсэн. БНАСАУ-БНСУ-ын дунд байдаг Панмужон хэмээх цэрэггүй бүс, төвийг сахисан Швейцарь улс гэх мэт нэрс сонсогдож байгаагийн дотор Монгол Улсын нийслэл Улаанбаатар ч байгаа юм.

Олон улсын харилцаа, гадаад бодлого, геополитикийн чиглэлээр бичдэг TheDiplomat.com цахим хуудсанд уг түүхэн уулзалтыг яагаад Улаанбаатарт зохион байгуулах ёстой гэдгийг батлахаар найман шалтгаан дурджээ.Бритиш Колумбийн их сургуулийн ванкувер дахь салбарын Ази судлалын тэнхимийн эрдэмтэн Жулиан Диеркес “Д.Трамп, Ким Жон Уны уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах найман шалтгаан” хэмээх уг нийтлэлдээ доорх найман шалтгааныг дурджээ.

1. Төвийг сахисан статус. 1990 оноос хойш Монгол Улс бүх хөрш, бүс нутгийн орнуудтай найрсаг хамтын ажиллагаа явуулж, харилцан ижил тэгш хандах бодлого баримталж ирсэн. 2015 онд төвийг сахисан орон болсноо зарлаж, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрүүлээд байгаа.

2. АНУ-тай найрсаг харилцаатай. 1990 оноос хойш АНУ-тай найрсаг харилцаа хөгжүүлж, төр засгийн дээд төвшинд олон, олон айлчлалуудыг харилцан хийсэн. АНУ ардчиллыг бэхжүүлэх зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

3. БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ, Пёньянд тусгайлсан айлчлал хийж, Монголд ажиллах хүч авах асуудлаар гэрээ байгуулсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Солонгосын дайны үед Хойд Солонгосоос олон хүүхдийг Монголд авчран асарч байсан нь хоёр орны хоорондын харилцааг улам ойртуулдаг. Энэхүү сэтгэл хөдөлгөм харилцаа одоо ч үргэлжилж байгаа.

4. Улаанбаатар Ази тивд оршдог. Улаанбаатар бол Пёньянд хамгийн ойр боломжит газар юм. Ким Жон Ун Улаанбаатарт ирэхийн тулд ганц БНХАУ-ын газар нутгаар л дайрч өнгөрнө. Газраар явлаа гэхэд ч ОХУ, БНХАУ-ын газар нутгаар л дайраад ирэх боломжтой. Энэ бол аюулгүй байдлын үүднээс авч үзвэл маш том давуу тал юм. АНУ-ын төлөөлөгчид ч гэсэн далай гатлаад Япон, БНСУ-д очсон байхад ганц улсаар дамжаад л Улаанбаатарт буух бололцоотой.

5. БНАСАУ-тай холбоотой асуудлаар хэлэлцээр зохион байгуулсан туршлагатай. Улаанбаатар өмнө нь 2007, 2012 онд БНАСАУ-Японы төлөөлөгчдийн уулзалтыг нийслэлдээ зохион байгуулсан. Өнгөрсөн жил Улаанбаатарт Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээрийг зохион байгуулахад Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Юн Хо ирж оролцсон төдийгүй чуулганд ирсэн олон улсын төлөөлөгчтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэхүү уулзалт маш өндөр төвшинд явагдсан.    

7. Итгэлтэй байдал. Цөмийн зэвсэглэлийн тухай асуудал нь Д.Трамп, Ким Жон Ун хоёрын ярианы гол сэдэв байх болно. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болсноо олон жилийн өмнө зарлаж, 2012 онд олон улсаар хүлээн зөвшөөрүүлээд байгаа.

Улаанбаатар нь АНУ, БНАСАУ-ын аль, алины хувьд хүлээн зөвшөөрөгдсөн холбоотон. Энэ тал дээр БНСУ гэсэн хувилбар байж болох ч Монголд багагүй боломж бий. Хулгайлагдсан иргэдийнх нь асуудлыг БНАСАУ-тай холбож, асуудлыг шийдвэрлэх талаас нь хандсан Улаанбаатарын хүчин чармайлтыг Япон улс өндрөөр үнэлж байсан.   

8. Чадамж. Хэрвээ уулзалтыг Улаанбаатарт явуулахаар болбол хэдэн зуун үн ажиллах шаардлагатай болно. Монгол Улс 2016 онд Ази-Европын зөвлөлдөх уулзалтыг амжилттай хүлээж авч, ийм хэмжээний арга хэмжээг зохион байгуулж чадахаа харуулсан.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.