2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН КАНАДАД ЧУУЛЖ БАЙНА

УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН КАНАДАД ЧУУЛЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм, Уул уурхай

 

Канадын Торонто хотноо Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. 

 

     Чуулга уулзалтын үеэр зохион байгуулдаг “Mongolia @PDAC 2018” буюу “Монголд хөрөнгө оруулагчдын форум”-д оролцогчдын тоо энэ жил 200 давжээ. Манай улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь Монголд хөрөнгө оруулах итгэл сэргэж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байв. Монгол Улс эрдэс баялгийн хайгуулд хөрөнгө оруулагчид амжилтад хүрэх өргөн боломжтой улс хэвээр байгааг форумын үеэр танилцууллаа. 

 

 

Арга хэмжээний үеэр сайд Д.Сумъяабазар Монголын ард түмэн байгалийн баялгийн үр ашгийг хүртэн тогтвортой хөгжилд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтоо хангахад бидэнд хөрөнгө оруулагчидтай тогтоосон урт хугацааны харилцан ашигтай, хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эзэмшдэг. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, баялгийн сангийн орчин үеийн үр өгөөжтэй менежментийг явуулахаар чармайн ажиллаж байна” гэв. 

 

 

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Канад улс дахь ажлын айлчлалын хүрээнд Канад улсын Олон улсын худалдааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Памела Гоулдсмит Жонестой хоёр талт уулзалт хийсэн юм. 

Памела Гоулдсмит Жонес Монгол, Канад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод, цаашдын харилцааг улам гүнзгийрүүлэн чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.  

 

Салбарын сайдын Канад улс дахь айлчлал үргэлжилж байна.

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.