2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » “Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа

“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа

Нийтлэлийн төрөл: Site News, Нийслэл, Соёл урлаг

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид “Шивээ Хиагт” дуурийг дахин тайзнаа амилууллаа.

Анх 1971-12-12-ны өдөр Дуурийн театрын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан энэхүү дуурь 47 жилийн дараа ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой бүтээл гэж үзэж “Эх орончдын өдөр”-өөр шинээр сэргээн тавьж, ингэхдээ анх удаагаа концертын хэлбэрээр толилуулж буй нь энэ юм.

Ардын хувьсгалын анхны түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.  

  Дуурийн түүхэн үйл явдал Ардын хувьсгалын анхны өдрүүдэд журамт цэргүүд Шивээ Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлж, хувьсгалын анхны баатарлаг дуу “Шивээ Хиагт”-ыг зохиосон түүхэн үйл явдал дээр тулгуурлаж, харийн түрэмгийлэгчидтэй эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө жирийн малчин ардууд хэрхэн тэмцэж буй халуун эх оронч үйл явдлыг гол дүрүүдээрээ үзүүлсэн байдаг.             

  

“Шивээ Хиагт” дуурийн онцлог нь  Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл төдийгүй, ард түмний чин зоригт хүү, жанжин Д.Сүхбаатарын дүрийг анх удаа дуурийн урлагийн тайзнаа гаргасан явдал юм. Мөн түүний ард түмэндээ хандан  шинэ Монголын ирээдүйн чигийг заасан алдарт гэрээслэл энэхүү дуурьд дуулагддаг.

Монгол Ардын Нам дэмжлэгтэйгээр тайзнаа дахин амилуулсан гурван бүлэг таван үзэгдэлт энэхүү дуурийг БСШУСЯ-наас бүрэн хэмжээгээр сэргээж Улсын баяр наадмын үеэр нийт ард түмэнд толилуулах зорилтыг тавьжээ ажиллаж байгааг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр дуулгалаа. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.