2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Монгол Ардын Нам авилгатай тэмцэх стандартыг нэвтрүүлж эхэллээ

Монгол Ардын Нам авилгатай тэмцэх стандартыг нэвтрүүлж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Авилга

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар “Эх орончдын өдөр”, МАН-ын 97 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн МАН-ын анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УЗ-өөс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалтын эхэнд мэдээллээ. Мөн Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, намын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж техник технологиын талаар газрын дарга нар мэдээлэл хийсэн юм. Уулзалтаас онцлох зүйл нь Олон улсын стандартчиллын байгууллагаас 2016 онд батласан “Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001” шинэ стандарт, түүнийг Монголд нэвтрүүлэх талаар намын анхан шатны байгууллагын удирдлагуудад танилцуулсан явдал байлаа.

Энэхүү стандартыг Монголд нэвтрүүлснээр авилгатай тэмцэх шаардлагыг тогтоох, нэвтрүүлж хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах, хадгалах төдийгүй авилга үүсч болох бүх салбарыг авилгаас хамгаалж соён гэгээрүүлж, урьдчилан сэргийлж авилгад өртөх эрсдлээс хамгаалж, бууруулах ач холбогдолтойг “ISO Монгол” ХХК-ын захирал, эрх зүйч  Б.Оюунгэрэл “Авилгатай тэмцэх газрын менежментийн тогтолцоо” сэдэвт илтгэлдээ онцолсон.

Сургалт гэж хэлж болох энэхүү илтгэл сонсголыг намын анхан шатны байгуулагын удирдлагуудын түвшинд танилцуулж, энэ асуудлыг дэвшүүлэн тавьснаараа Монгол Ардын Нам улс төрийн хүрээндээ анхдагч болж эх суурийг нь тавьж байна гэж хэлж болох юм. Үүний дараа Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн Газраас хийж хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оноос өмнө хоёр асуудлыг гол болгож шийдэх ёстой. Нэгдүгээрт, сахилга бат, шударга ёсыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох; хоёрдугаарт, эдийн засгаа сэргээх юм. Намын эрх ашиг гэдэг улсын эрх ашиг байдаг. Улсын эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байх ёсгүй. Намын даргын хувиар хатуу шаардлага тавина. Авилга, хээл хахуультай холбогдсон, хууль зөрчсөн, хариуцлага алдсан хүмүүсийг намаас хасах хүртэл хатуу хариуцлага тооцно” гэдгийн анхаарууллаа.

Мөн энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. 2018 оныг Монгол Ардын Нам анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжих жил болгон зарлажээ. Энэ зорилтынхоо хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулж, анхан шатнаас эхлэн шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх, авилга хээль хахуулийг бууруулах зорилтыг дэвшүүлж, уулзалтад ирсэн нийслэлийн 152 үүрийн дарга нарт үүрэг болголоо. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.