2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » 2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ

2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр  намынхаа анхан шатны үүрийн дарга нартаа “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийлээ. “Эх орончдын баяр”-ын өдрийг угтаж хийж байгаа уг арга хэмжээг зохион байгуулсан.  2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар тус намын анхан шатны үүрийн дарга нар  асуулт асууж, хариулт авсан юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Та бүхэн бол 97 жилийн түүхтэй МАН-ын зуутын дарга нар. Намын бодлого үйл ажиллагааг олон түмэндээ хүргэхийн зэрэгцээ ард түмнийхээ санаа сэтгэлийг намын дээд түвшинд дуулгаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хүндтэй алба хашиж байгаа хүмүүс. Дарга гээд данайж суудаг албан тушаал биш. Оюун ухааны инженерүүд юм. Учир нь 1990 онд миний бие МАН-д улс төрийн ажилтанаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга хэлэхдээ “Намын ажил гэдэг бол сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл нам бол хүн. Сэтгэл бол хүнд л бий. Тиймээс бид олон түмэн, намын гишүүдийнхээ сэтгэл зүрхэнд хүрч ажиллах учиртай.  МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд  мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэйг хэллээ.  МАН-ын  их хурлаар  намын дарга болсоноос хойш  гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж,авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна “ гэдгийг онцоллоо. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн.  2016 оны сонгуулийн дараа  1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан.  2012 онд  АН -д 17 хувийн эдийн засгийн өсөлттэй улс орныг бид хүлээлгэж өгч байсныг иргэд мэднэ.  Дэлхий нийт  Монгол улсыг дампуурлаа зарла гэж шахаж байсан тэр цаг үед МАН  төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны  эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрлээ. Засгийн газраас дараах 2 зарчмыг баримтлан ажиллаж байна.

  1. Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах
  2. Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэллээ. Түүнчлэн  Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай МАН салшгүй холбоотой. Тиймээс ч “Эх орончдын баяр”-ын өдөр бол Монгол хүн бүрийн баяр гэдгийг онцолсон юм.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн МАН-ын хороо 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө  бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын эдийн засаг сэргэж эхэлсэн. Өмнөх удирдлагуудын “Концесс” нэрийн дор  140 гаруй тэрбум төгрөгний өр үүсгээд байсныг  2018 онд барагдуулж дууслаа.  Өргүй хот болж чадсан. Мөн “Нийслэлийн эрх  зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг 27 жилийн УИХ-аар хэлэлцүүлж, засгийн газрын дэмжлэг аваад байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ололт гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хот, МАН-ын удирдлагын баг өнгөрсөн хугацаанд  хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал болон намын анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах талаар энэхүү уулзалтаар санал солилцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.