2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Тавантолгойг ашиглах гурван хувилбарыг судалж байна

Тавантолгойг ашиглах гурван хувилбарыг судалж байна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улсад хөдөлгөвөл зохих мега төсслүүдийн нэг нь Тавантолгойн хөрөнгө  оруулалтын асуудал юм. Тавантолгойн мега төслийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед М.Энхсайханаар ахлуулсан  ажлын хэсэг  хөрөнгө оруулагч нартай хамтран боловсруулсан ч УИХ дээр унагасан. Тэр цагаас хойш энэ төслийн талаар дахин яригдалгүй өдийг хүрлээ.  Харин өчигдөр болсон У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ талаар товч мэдээлэл өгсөн.

Сайдын хэлснээр Тавантолгоыг хөдөлгөх гурван хувилбарыг судалж байгаа аж.  Тэдгээр нь, нэгд, Тавантолгой төслийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө оруулалт татах. Хоёрт, дотоодын аж ахуйн нэгжүүдэд санал тавьж, тэдний оролцоог хангах хувилбар.  Гуравт, ОХУ юм уу эсвэл БНХАУ-тай хамтран ашиглах гэсэн гурван хувилбарыг албан ёсны тооцоололтой нь санал болгож  ойрын үед Засгийн газар болон УИХ-аар хэлэлцүүлэх ажээ.

Д.Сумъяабазар энэ талаар сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа  “Иран, Герман, Польш, Япон коксжих нүүрс авъя гэж байна. Зөв бодлого явуулбал хөрөнгө оруулагчид сонирхох нь илт байна. Тавантолгойтой зэрэгцэн Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн эзэмшлийн 34 хувьдаа эзэн болж олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажлыг зохион байгуулна” хэмээсэн юм.

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.