2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » У.Хүрэлсүх: 2019 оноос Улаанбаатар луу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй

У.Хүрэлсүх: 2019 оноос Улаанбаатар луу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

У.Хүрэлсүх: 2019 оноос Улаанбаатар луу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн турш хийсэн ажлаа тайлагналаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна. 2017 онд эдийн засгийн дөрвөн хувийн бодит өсөлт гарлаа. Бидэнд ОУВС-тай хамтран ажиллахаас өөр сонголт байгаагүй. Энэ сонголт зөв байсан. Жишээ нь, Монголын зээлжих зэрэглэл C зэрэглэлээс B зэрэглэл рүү орсон. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 

2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500  сая ам.долларыг төллөө" гэлээ. 

Мөн "Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий газрын тос Хятад руу гаргаж байна. Дотооддоо боловсруулбал хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч, эх орноо бодсон ч нефтийн үйлдвэр байгуулах ёстой. Энэ бол үндэсний хувьсгал. Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулахад Энэтхэг улсын Экзим банктай хамтран ажиллахаар тохирсон. Хавар ажлыг нь эхлүүлнэ. Хоёр жилд Засгийн газар таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно. 2000 онд анх Мянганы замыг эхлүүлэхэд “Мянгуужингийн хөтөлбөр” гэж шүүмжилдэг байсан. 2019 оны 4 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хот руу ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Хууль гаргана. Батлагдана гэж би бодож байна. Жилийн өмнө хэллээ. Ард иргэд, ААН-үүд минь бэлтгэлээ сайн хангаарай. Ингэж чадвал Улаанбаатарын утаа дор хаяж 50 хувь багасна. Эхний ээлжинд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна, эрчим хүч, цахилгаан, гаазаар хангана. Хамгийн гол арга орон сууцжуулна" гэв. 

Б.Анир 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.