2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

 

 

Манай орны агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой салбарын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Агаарын замаар дамжин эдийн засгийн өсөлт нэмэгдэх нөхцөл бүрдэж , олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн . Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. 

 

                    Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон БНСУ-ын Аялал жуулчлалын холбооны ОУ-ын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч захирал Мин мин Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид байлцлаа.

 

Энэ үеэр “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ: “Агаарын тээврээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг ,аялал жуулчлалын хамтын ажиллагааг  хөгжүүлхэд “МИАТ” компаний оруулж байгаа хувь нэмэр өндөр гэдгийг онцлоод , манай хамт олон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Пусаны шинэ чиглэлийн нээлтээ хийж анхны нислэгээ үйлдсэн нь зөвхөн Пусан хот гэлтгүй 2 орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Эхнээсээ ч үр дүн харагдаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол Солонгос хоёр улсын хооронд 64253 зорчигч тээвэрлэсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч урсгал 5 % хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ.

 

“МИАТ” компанийн тухайд анх  1994 онд Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдэж байгаад 1998 оноос тогтмол нислэг үйлдэж эхэлсэн байна. 2016 оны байдлаар  УБ- Сөүл –УБ чиглэлд 140,195 зорчигч тээвэрлэсэн байна. Зуны улиралд Монгол орон дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг. Энэ ч утгаараа  зорчигч урсгал нэмэгддэг тул зуны улиралд “МИАТ” компани тогтмол нислэгийн тоогоо нэмэгдүүлж ажилладаг байна.  Өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаа  бөгөөд  зөвхөн УБ-Сөүл чиглэлийг жишээ татахад 7 хоногт 11-12 удаагийн нислэг үйлдэж байна. Харин Пусан руу 7 хоногт 2 удаагийн нислэг үйлдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Солонгос 2 улсын хооронд 7 хоногт дунджаар 14 удаагийн нислэг үйлдэгдэж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.