2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МИАТ ТӨХК агаарын хөлгөө БНЧУ-д нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээсэллээ

МИАТ ТӨХК агаарын хөлгөө БНЧУ-д нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээсэллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

МИАТ ТӨХК агаарын хөлгөө БНЧУ-д нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээсэллээ

 

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид энэ оны 4 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 2-ны хооронд нойтон түрээсийн гэрээгээр түрээслэсэн байна.

 

Дээрх гэрээний хүрээнд “Boeing 737-800”агаарын хөлгөөр Европын Франц, Итали, Грек, Испани зэрэг 18 улсын 46 чиглэлд 2180 блок цагийн нислэгийг амжилттай үйлдээд өчигдөр “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл  МИАТ ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.

 

Travel Service компани 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БНЧУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм. 

 

МИАТ ТӨХК тус компанид агаарын хөлгөө сүүлийн гурван жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр түрээслээд байна.             

 

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК ирэх 11 дүгээр сарын 4-нөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний хооронд Тайландын Вант улсын Бангкок хотруу тогтмол хуваарьт нислэг үйлдэх юм байна.  

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.