2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МИАТ ТӨХК 50 ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЛАА

МИАТ ТӨХК 50 ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЛАА

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

МИАТ ТӨХК 50 ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЛАА

 

“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2014 онд анхны гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийж эхэлснээс хойш 50 дахь агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргах тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.

 

АХЗҮГ нь 2014 онд анх удаа хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд гадаадын найман агаарын тээвэрлэгчийн В737 болон В767 маягийн агаарын хөлгүүдэд нийт 50 удаагийн техник үйлчилгээний ажлыг эх орондоо амжилттай хийж гүйцэтгээд байна.

 

Компанийн засвар үйлчилгээний газар өөрсдийн үйл ажиллагааг Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Европын холбооны Иргэний агаарын тээврийн байгууллага “EASA, БНСУ, Тайландын вант улс, далайн чанад дахь Бермудын арал, Бүгд Найрамдах Турк зэрэг улсуудын Иргэний Нисэхийн Удирдах газруудаар гэрчилгээжүүлсэн  ба агаарын хөлөг болон түүний эд ангийн засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд цорын ганц байгууллага юм.

 

Мөн олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2001 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж Монгол Улсын Стандарт Хэмжилзүйн газраар баталгаажуулан гэрчилгээжсэн Иргэний нисэхийн салбарын анхны байгууллага болсон.

 

Монгол улсад тогтмол нислэг үйлддэг ОХУ-ын “Аэрофлот”, БНХАУ-ын “Эйр Чайна”, БНСУ-ын “Кореан Эйр”, Бүгд Найрамдах Турк Улсын “Туркиш Эйрлайнс” зэрэг агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд шугамын техник үйлчилгээг хийхээс гадна Тайландын вант улсын, “Orient Thai”, “Jet Asia Airways”, “Asia Atlantic Airways”, БНСУ-ын, “Eastar Jet”, “Jeju Air”, “T’Way”, ОХУ-ын “UT Air”, “Alrosa” зэрэг агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж байна.

 

Гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөгт үзүүлж буй энэхүү үйл ажиллагаа нь:

 

Компанийн нислэгийн бус үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж санхүүгийн ашиг орлогод хувь нэмэр оруулах

Байгууллагын болон инженер техникийн ажилтны үнэ цэнийг нэмэгдүүлж, бүс нутгийн хэмжээнд танигдах,

Инженер техникийн ажилтнуудын байнгын дадлага туршлагыг хадгалах, ур чадварыг нэмэгдүүлэх

Байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэт олон үр өгөөж, давуу талуудыг бий болгож байна.

АХЗҮГ-ын 5 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг саяхан отгон үйлчлүүлэгч болох “АНУ”-ын “International Dynamic Aviation”компанийн В767-300 агаарын хөлгийн RB211-524 маягийн хөдөлгүүр солилтын ажлыг “АНУ”-ын Miami –д амжилттай сольж ирсэн.Энэ удаагийн техник үйлчилгээ нь бид бүхэн АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын гэрчилгээжүүлэлтийг авах, уг зах зээл рүү нэвтрэхэд ихээхэн тус дөхөмтэй алхам болсон.

 

Өнөөдөр хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өрсөлдөөн ихтэй олон улсын зах зээлийн орчинд дэлхий дахинд хэдий нь танигдсан, өөрсдийн байр сууриа олсон дэлхийн хэмжээний өрсөлдөгчид, мөн хөрш зэргэлдээ орнуудын засгийн газрын дэмжлэгтэйгээр хурдацтай өсөлт, хөгжлийн бодлого баримталж буй шинээр байгуулагдаж буй техник үйлчилгээний байгууллага /ТҮБ/-уудтай өрсөлдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Цаашид энэхүү ширүүн өрсөлдөөнийг даван туулах, байгууллагын өнөөгийн хүрсэн зах зээлийн орон зайг хадгалах, тогтвортой өсөлтийг ханган ажиллахад дараахь үйл ажиллагааны стратеги чиглэлийг баримтлан ажиллахаар “МИАТ” ХК-ийн 2020 он хүртэл бизнес төлөвлөгөөнд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

 

Хятад, Япон зэрэг олон хэрэглэгчидтэй зах зээлүүдэд нэвтрэхийн тулд 2018 онд Хятад болон АНУ-ын Иргэний Нисэхийн Удирдах Газраар гэрчилгээжих,

Бүс нутгийн зах зээлийн судалгаа, зорилтод зах зээлийн хүрээнд нийт 1500 гаруй А320 агаарын хөлөг ашиглагдаж байгаа нь зах зээлийн цар хүрээг хоёр дахин тэлэх боломжийг ашиглах

Байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж шинэ түвшинд гаргах зорилгоор засварын цехүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, өргөн хэрэглээний эд ангиудыг үйлдвэрлэдэг болох, PMA (Production Manufacturing Approlval) болон DOA (Design Organization Approval) гэрчилгээ авах,

Бид бүхний хамтын ажиллагаа, хамт олны хичээл зүтгэлээр дээрх том зорилтуудыг гүйцэтгэн дахин шинэ түвшинд гарна гэдэгт найдаж байна.

 

“МИАТ” ХК-ийн нийт хамт олон гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөгт техник үйлчилгээг хийж эхэлсэн цагаасаа Монгол хүн, монгол инженерийн мэдлэг боловсрол, ур чадварыг олон улсад таниулж, эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж буй нь бахархалтай сайхан санагдаж байна.

 

МИАТ ТӨХК 50 ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЛАА

 

МИАТ ТӨХК 50 ДАХЬ АГААРЫН ХӨЛГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАЛАА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.