2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Цогзолмаа сайдын хууль бус шийдвэр

Цогзолмаа сайдын хууль бус шийдвэр

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

	 Цогзолмаа сайдын хууль бус шийдвэр

Боловсролын  сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван гомдол АТГ-т очжээ. Тодруулбал БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Болормаагаас, тус яамны сайд Ц.Цогзолмаа, төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын хууль бус томилгоотой холбоотой. 

С.Мөнхөөлэй гэгч эмэгтэй нь БСШУС-ын өмнөх сайд Ж.Батсуурийн үед тус яамны мэргэжилтнээс халагдаж байсан бол Ц.Цогзолмаа сайдын үед түүнийг шадарлаж яваад Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байдаг. Гэтэл энэ хүү томилгоог хууль бус гэж үзэн АТГ-д гомдол гарсан аж. Ц.Цогзолмаа сайдын эзгүйд сайдын ажлыг хийж, яамны удирдах ажилтнуудыг загнаж дарамталдаг, төрийн болон байгууллагын нууцтай холбоотой материалд зөвшөөрөлгүй гар хүрч, тамга, дардсыг зөвшөөрөлгүй ашигладаг байсан талаар мэдээлэл шар хэвлэлээр ч гарч байсан. Боловсролын салбар бол манайдаа л хамгийн чухал нь. Гэтэл энэ салбартаа анхаарахгүй хэрэгтэй хэрэггүй мөнгөнд шуналтсан, эрх мэдлийн боол болсон хүмүүсээр хүрээлүүлээд байх юм. Монгол улсын боловсролын систем дэлхий нийтээс дэндүү хоцорч явдаг гэх яриа үнэн. Аргагүй дээ салбарыг хариуцдаг дээдчүүл яаж мөнгө олж, эрх мэдэлтэй болох вэ гэдэг дээр анхаарлаа тавиад байхад өөр яалтай ч билээ дээ. Багш нар нь хүртэл цалин хөлс яриад хичээл номоо хаяж байдаг түүх манайд бий. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.