2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдов

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдов

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг нэр бүхий компанид олон улсын 

ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байсан юм.

Хэдийгээр түүнийг саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарган, гадуур шалгаж байгаа билээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад дахин ноцтой хэрэг илэрсэн байна. Тодруулбал, Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ. 

Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ. 

Хэргийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байна.  

Б.Чимэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.