2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Газраа “дарж хэвтээд” өндөр үнээр улсад заръя

Газраа “дарж хэвтээд” өндөр үнээр улсад заръя

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Газраа “дарж хэвтээд” өндөр үнээр улсад заръя -Буруу эргэлт-

Алга дарам газар улсад өгснийхөө төлөөсөнд арав гаруй сая төгрөг авчихдаг уламжлал цаана чинь тогтож байна. Зүгээр ч юм уу.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өргөтгөн шинэчилж байгаа замын ажлын трасст орсон иргэдийн газрыг их хэмжээний нөхөн олговортойгоор чөлөөлөх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад байна.

Авто замаа өргөтгөх гэсэн ч айлын хашааны газраас “хумслах” болсон тул 12 өрхөд тус бүр арав гаруй саяар нь өгөхөөр болж байгаа гэнэ.  

Тодруулбал “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртлэх 1,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн гурав, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын таван км авто зам, тус дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3,4 км автозамын трасст орсон нийт 12 иргэний эзэмшлийн газрыг манай төр 149 сая төгрөгөөр авахаар болсон байна.

Нийтдээ нэг м/кв ч хүрэхгүй багахан хэмжээний газрыг ийм өндөр үнээр авч буй ажээ. Газрын үнэ ийнхүү өндөр болсон шалтгаан нь иргэдийн “овсгоотой ажилласан”-ых гэнэ шүү.

Хаврын улирал ирсэнтэй зэрэгцэн замын өргөтгөлийн ажлыг эхлүүлж дээрх айлуудад газар чөлөөлөх чиглэлийг нийслэлээс өгсөн ч хэрэгжээгүй аж. Улмаар иргэд газраа чөлөөлөлгүй “дарж хэвтсэн” тул өндөр үнээр авахаас аргагүйд хүрсэн байна.

Сүүлийн үед иргэд ийнхүү “Хувийн өмчийг хуулиар хамгаална” гэж газраа чөлөөллөхөөс эсэргүүцэж, эцэст нь өндөр үнэ хүргэж улсад зарчихдаг жишиг тогтож байгаа юм уу даа. Иймээс хотын дарга “Газар албадан чөлөөлөх” тухай хуулийн төсөл хүртэл санаачлахад хүрч УИХ-д оруулаад амжсан удаатай. Гэвч иргэдийн хувийн өмчид халдах нь гэсэн болгоомжлолоос үүдэн хуулийг батлаж чадаагүй. Иймд иргэдийн “газраа дарж” хэвтэх эрх нээлттэй хэвээр байна.

Газраа хичнээн удаан хугацаанд чөлөөлөхгүй “зөрүүдлэнэ”, төдий чинээ улс түүнийг нь үнэлдэг жишиг ийнхүү тогтлоо. Бизнесийн нэг арга ч юм уу даа.

Т.Амартүвшин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.