2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Очиж очиж өттэй “Шөлөндөө”-д хувь эзэмшихдээ яахав дээ

Очиж очиж өттэй “Шөлөндөө”-д хувь эзэмшихдээ яахав дээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Очиж очиж өттэй “Шөлөндөө”-д хувь эзэмшихдээ яахав дээМанай парламентад олон компанид хувь эзэмшдэг бизнесмэнүүд цөөнгүй байдаг, тэд өөрсдөө эзэмшдэг компанигүй гэдэг ч бүгд л далд нэг бизнес ажиллагаа явуулж, төрөөс дэмжлэгтэй, дэмжлэггүй байдаг нь нууц биш. Зарим нэг нь ч яах аргагүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт үнэнээ өчдөг. Тэдний нэг бол Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь юм. Тэрбээр “Бльюмон”, “Ньбуль”, “Сура хаус”, “Цэ энд Цэ”, “Нью Махито”, “Бльюмон Пропертийс”, “Шөлөндөө”, “Риаж”, “Нарны эрхэс”, “Бльюион катерина”, “Монгол шар айраг брюьери”, “Түрэлт”, “Петротранс Топ”, Петротранс Дорнод” гэсэн арав гаруй компанид хувь эзэмшдгээрээ УИХ дотроо цээжний хэдэд нэрлэгдэнэ.

Дашрамд дурдахад эрхэм гишүүн маань саяхан өттэй шөлөөр үйлчлүүлэгчээ дайлсан хэмээн шуугиан дэгдээсэн “Шөлөндөө”-д хувь эзэмшдэг нь ихээхэн сонирхол татав. “Шөлөндөө”-гийн энэхүү баримтыг үйлчлүүлэгч нь цахим сүлжээнд байршуулсан нь чамгүй шуугиан дэгдээж, энэ мөрөөр өттэй шөлөөр хооллосон үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхын оронд түүнийг гүтгэж, мэдээлэл гаргасан цахим сайтууд руу ч дайрч өөрсдийгөө өмгөөлсөн явдал болсон билээ. Ямартай ч тухайн үед мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулж “Шөлөндөө”-гийн энэ алдаа завхарлыг зогсоож хариуцлага тооцохгүй өнгөрсөн сураг бий. Ямартай ч өнөөдөр “Шөлөндөө” үйл ажиллагаа явуулж байгаа.

Түүнээс бус нэг хоолны газар ажиллуулдаг жирийн иргэн ийм алдаа гаргасан бол үйл ажиллагаагаа зогсоох хүртэл арга хэмжээ авхуулсан байх нь дамжиггүй. Харин өттэй шөлөөр үйлчлүүлэгчээ дайлчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаагийн цаана олон компанид хувь эзэмшдэг Н.Оюундарь гишүүн байгаа болохоор аргагүй дээ гэж бодлоо. 65 суудалтай эрх баригч намаас сонгогдсон эрхэм түшээд энэ зэргийн мэдэл байлгүй яахав дээ.

Х.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.