2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүссэн шалтгаан нь хээл хахууль

Нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүссэн шалтгаан нь хээл хахууль

Нийтлэлийн төрөл: Site News, Шар мэдээ
Нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүссэн шалтгаан нь хээл хахуульЗам тээвэр, хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн Ц тусгай зөвшөөрлийг танил тал, хахуулиар олон тоогоор олгосны улмаас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүсгэжээ.

 

Энэ хэрэгтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Б-д 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг нээсэн байна.

 

Яллагдагч Д.Б нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгохын тулд албаны эрх мэдлээ ашиглан, удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан байна.

 

АТГ-аас түүнийг өнгөрсөн сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж, шалгасан байна. Харин энэ сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн суллажээ.

 

Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.