2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой

С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтнуудтай цахим хурал хийж, тодорхой үүрэг, ажлын чиглэл өгч, цаашид өндөр шалгуур, шаардлагыг тавьж ажиллахаа мэдэгдсэн байна. Цахим хурлаас өгсөн онцлох үүрэг чиглэлүүдийг тоймлон хүргэе. 

Тэрбээр хурлын эхэнд “Цагдаагийн эгнээ цэвэр, ариун байх ёстой. Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах ёстой” гэдгийг онцолж, цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөх, иргэд, олон нийтийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд алба хаагч бүр ухамсартай, хичээл, зүтгэл гаргаж, ёс зүйтэй, шударгаар ажиллахыг үүрэг болгов.

 

Мөн зарим нэгж нутаг дэвсгэрийн байгууллагын алба хаагчид, удирдах ажилтнуудыг “хоёрдмол санаа бодолгүй” зөвхөн төрийн ажлыг хэрхэн зөв авч явах вэ?, алба хаших хугацаандаа юуг санаачилж, сайжруулах вэ? гэсэн сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг онцгойлон сануулсан юм. Ажил нь урсгалаараа явдаг зарим албан тушаалтанд зориулж “Ажлын үр дүн гаргадаггүй, үгүйлэгддэггүй, царцанги байдалд орсон удирдах албан тушаалтнууд ч нэлээн байна. Тэдгээр дарга нар үйл ажиллагаандаа дүгнэлт хий” гэж хатуухан хэлсэн нь тэдэнд сэрэх цаг болсны дохиог өгөв. Цаашид дарга нарын ажлыг дүгнэхдээ бодитой шалгуур үзүүлэлтээр, чадамж, ажил хариуцаж байгаа байдал, алба хаагчдынх нь болон хариуцаж буй нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтийн санал хүсэлтийг харгалзан ажиллах бодлого чиглэл барихаа мэдэгдсэн юм.

 

Удирдах албан тушаалтнуудыг алба хаагчидтайгаа ойр ажиллаж, тэдний сэтгэлзүйн байдлыг тандаж, идэвхжүүлэх, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах, холбогдох дээд шатны байгууллагад уламжлах зэргээр нийгмийн болон бусад баталгааг хангаж ажиллахыг үүрэг болгосон.

 

Хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд дарга, захирагч нар идэвх, санаачилгатай, ёс зүйтэй, манлайлагч байж, алба хаагчдадаа зөвхөн хууль ёсны дагуу шаардлага тавьж ажиллахыг сануулав. Түүнчлэн хариуцсан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг мөрдүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь та бүхний хэнтэй ч хуваалцахгүй үүрэг гэдгийг онцолсон юм.

 

 Хурлын төгсгөлд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагын зүгээс  зөвхөн ажлаа хийж чаддаг, ажлаа мэддэг, мэргэшсэн чадварлаг алба хаагчийг дэмжиж ажиллана гэдэг зарчмыг баримталж ажиллана. Тиймээс ажил үүрэгтээ улам хариуцлагатай хандаж, алдаа дутагдал, хийдэл гаргахгүй ажиллахыг үүрэг болгосон байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.