2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ДЭЭД ШҮҮХ дээр ялалт байгуулжээ

"Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ДЭЭД ШҮҮХ дээр ялалт байгуулжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаж Эрдэнэтийн 49 хувийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялсан байдаг.

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь терөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсен гэж шийдвэрлэжээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn