2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа

Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хатагтай Элизабет Барзак, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташэ Орелиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа. 

Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа Arslan.mn

Сүүлийн жилүүдэд хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж, эрчимтэй хөгжиж байна. Эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах, сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг Францаас импортолсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд монгол ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд гаргахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Жилд 7-9 мянган тонн ноолуур бэлтгэж, дэлхийн ноолуурын зах зээлийн  30 хувийг дангаараа бүрдүүлдэг учраас монгол ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг онцолсон юм.

Малын удмын сангийн цогцолборын ажил дуусч байгаатай холбогдуулан удмын сан, био технологи, зохиомол хээлтүүлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч суурилуулах, мал бүртгэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn