2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » "Намрын ногоон өдрүүд"-ээр нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

"Намрын ногоон өдрүүд"-ээр нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

 

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож 1.0 тэрбум  төгрөгийн борлуулалт хийлээ хэмээн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
 
Түүнчлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”,  “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг,  “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах”  бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.
 
Мөн энэ жилээс эхлэн  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “ГРАН ПРИ” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Шимт газар” ХХК-ийн “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “ГРАН ПРИ” шагналын эзэн болжээ.
 
Энэ жилийн үзэсгэлэнгийн гол давуу тал нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, САМО институт, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаас оролцож  судалгааны үр дүнг танилцуулжээ. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.