2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Малчид малаа өвс тэжээлээр солих санал гаргах болжээ

Малчид малаа өвс тэжээлээр солих санал гаргах болжээ

Нийтлэлийн төрөл: Site News

Малчид малаа өвс тэжээлээр солих санал гаргах болжээӨнөөдөр УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ жил нийт нутгаар гантай гандуу байснаас импортоор үрийн буудай, малын өвс тэжээл авах шаардлагатай болсон. Тиймээс импортоор орж ирэх буудай, өвс тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Сүүлд орсон цасны улмаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид  оторт явсан. Малчдын зүгээс өвс тэжээлийг махаар солих санал гаргаж байна. Үүнд Засгийн газар анхаарч ажиллах боломж байна уу. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад мах бэлтгэх ажлыг явуулж болох уу. Улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох боломж байна уу. Өвөлжилт хүндэрсэн нэг, хоёрдугаар сард улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг 50-80%-ийн хөнгөлөлттэй үнээр зарна гэж зарладаг. Гэтэл тэр үед нь малын тарга тэвээрэг муудсан байдаг. Өвс тэжээл татахад хүндрэлтэй байдал үүсдэг. Өвөлжилт хүндэрсэн хойно ярих биш болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Улсын нөөцөд нэг жил өнжсөн өвс тэжээл байгаа. ОХУ-аас өвс, тэжээл татаж байгаа юм чинь өнжсөн өвс тэжээлээ малчдад хөнгөлөлттэй үнээр өгөөч. Зах зээл дээрээс тэжээл авах санхүүгийн чадамжтай иргэд цөөн байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Энэ жил Улсын хэмжээнд гантай байснаас ургац алдсан. Өвлийг давах малын өвс тэжээлийг хангалттай бэлтгэж чадаагүй. Энэ жил 51 мянган тонн тэжээл шаардлагатай байгаа. 2017 оны төсвийн тодотголоор санхүүжилтийг шийдэж өгсөн. ХХААХҮЯ энэ ажлыг шуурхай зохион байгуулна. Өвс тэжээлийг малчдад хямд үнээр олгох, мал болон махаар тэжээл солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Өвс тэжээл импортоор авах асуудлыг дэмжиж байна. Гэхдээ анхаарах зүйлс байна. Хамгийн сайхан зуншсан Сүхбаатар аймагт байдал амаргүй болох шинжтэй байгаа. Төв, Сэлэнгэ, Дундговь аймгаас Сүхбаатар аймгийг чиглэсэн отор явсан. Энэ жил Сүхбаатар, Дорнод аймгаас хамгийн их хадлан бэлтгэсэн. Үлдсэн жаахан нөөц бэлчээрийг түймэр аваад явсан. Ингэхээр Сүхбаатар аймагт туурайн зуд болох эрсдэл үүслээ. Тиймээс өвс тэжээлийн хуваарилалт, отроор ирсэн малчдад анхаарах хэрэгтэй. Зуншлага сайн байсан гээд Сүхбаатар аймгийг мартаж болохгүй шүү. 

Г.Дугар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.