2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээ

Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн
Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрлөө гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
 
Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр цагдаад байцаалт өгөхдөө “Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа шиг би түүнийг шар айрагны шилээр цохиогүй. Нүцгэн гараараа хэд хэдэн удаа цохисон” гэжээ. Мөн тэрбээр Таканойва А.Баасандоржийг зодох үедээ согтуу байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй” гэж зэмлэхэд үл тоосон янзтай, утсаараа оролдоод байхаар нь уурлаж, зоджээ.
 
Энэ хэргийг бид сайтар шалгах болно гэж Японы цагдаа нар “Эн-Эйч-Кэй” телевизэд мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn