2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » Хүнээр алуулна гэсэн заналхийллийг "Эрчүүдийн хооронд байдаг л зүйл" гэсэн Д.Эрдэнэбатыг гайхаж байна

Хүнээр алуулна гэсэн заналхийллийг "Эрчүүдийн хооронд байдаг л зүйл" гэсэн Д.Эрдэнэбатыг гайхаж байна

Нийтлэлийн төрөл: Улс төрч

Хүнээр алуулна гэсэн заналхийллийг "Эрчүүдийн хооронд байдаг л зүйл" гэсэн Д.Эрдэнэбатыг гайхаж байна

Мэдэгдэл
 
2016-11-16-өдрийн УИХ-ын байнгын хорооны хурал дээр генерал Б.Хурц нь өөрийн ажпын шугамаар олж авсан мэдээллээ бусдыг айлгах, албан тушаал дэвших хэрэгсэл болгон ашигласанд харамсаж байгаагаа мэдэгдэж цаашид аливаа төрийн нууцтай харьцдаг хүмүүсийг хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна.
 
Мөн Б.Хурц нь манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд халдахаар заналхийлж гишүүний зүгээс өөрийн бие болон гэр бүлдээ төрийн хамгаалалт хүсэх хэмжээнд хүргэснийг Монголын улс төрийн түүхэнд байгаагүй хар толбо гэж бид үзэж жигшин зэвүүцэж байна.
 
УИХ-ын гишүүний амь насанд нь хүчний байгууллагын генерал хүн заналхийлж байхад УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын  ”Энэ бол эрчүүдийн хооронд байдаг л асуудал, нэг их сүртэй зүйл биш“ гэж мэдэгдсэнд бид гайхан цочирдож байна.
 
Сүртэй зүйл биш байтлаа УИХ-ын гишүүн хүн Монголын төрөөс амь насаа хамгаалахыг хүсэх үү.
 
Цаашид ард түмний итгэл найдварыг хүлээж төрийн ажилд сонгогдсон хүмүүсийг ёс зүйтэй байж, төрийн ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхийг шаардаж байна.
Генерал Б.Хурцыг бидний сонгосон УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас өөрийн буруу үйлдэлдээ уучлал хүснэ гэдэгт найдаж, Баянзүрх дүүргийн сонгогчид бид өөрийн сонгосон УИХ-ын гишүүн Ж.Батзанданг аливаа халдлагаас хамгаалах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
 
 
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хамгаалах “Эрүүл ардчилал хөдөлгөөн”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn