2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад зөвшөөрчихөв дөө?

Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад зөвшөөрчихөв дөө?

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн
Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад зөвшөөрчихөв дөө?Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, Монгол Улсаас Солонгос улсад суух элчин сайдад нэр дэвшсэн, генерал Батын Хурц энэ долоо хоногийн туршид л дуулиан тарилаа.
2017 оны 11 сарын 1-нд Монгол улсын Засгийн газар хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг томилохоор болсон билээ.  Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад  Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн .Харин уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11 сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн билээ. Ингээд 2017 оны 11 сарын 16-нд УИХ-ын Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын асуултанд хариулах үеэрээ: "Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойд Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу?" хэмээсэн юм.
 
 
Гэсэн ч санал хураалтаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилохыгУИХ-ын Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны  гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжсэн . Харин  өчигдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Монгол улсаас БНСУ-д суух бүрэн эрхэт элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурцын томилгоог хэлэлцэж, тус асуудлыг хойшлуулсан юм. Учир нь УИХ-ын нэр бүхий 22 гишүүн томилгоотой холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасан.
 Гэвч тус сонсголыг явуулах нь хууль бус гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдэгдсэн учир нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар бус гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гарган, дэмжигдсэн нь энэ. Үүний дараа бас л дуулиан дэгдэж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэв.
Тодруулбал уг албан бичигт "ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14:00 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхдаа "Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийлсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан. Иймд миний бие болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсч байна" гэсэн байв.
Ийнхүү Батын Хурцыг Монгол Улсаас Солонгос улсад суух элчин сайдад нэр дэвшүүлсэн явдал Монголын улс төрийн амьдралд ойрд үзэгдээгүй хурц ширүүн уур амьсгалыг бий болгоод байна. Үүнтэй зэрэгцэн иргэдийн дунд нэгэн асуулт зүй ёсоор гарч байгаа нь  Б.Хурцыг Монгол улсаас Солонгос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад зөвшөөрчихөв гэх яриа. Мэдээж аливаа асуудлаар ямар ч шийдвэр гаргах, хэнийг ямар албан тушаалд томилохыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх нь Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнх нь асуудал. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чухамдаа нам дамнасан, хууль хүчний байгууллагыг хэрсэн, улс төр, бизнесийн бүлэглэлтэй тэмцэнэ гэж амлан, ялалт байгуулсан улс төрч билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn