2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ах С.Мөнхчулуун нь шударга ёс ярьж, дүү С.Бямбацогт нь сэлэм эргүүлэн танхайрч явна /бичлэг/

Ах С.Мөнхчулуун нь шударга ёс ярьж, дүү С.Бямбацогт нь сэлэм эргүүлэн танхайрч явна /бичлэг/

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Ах С.Мөнхчулуун нь шударга ёс ярьж, дүү С.Бямбацогт нь сэлэм эргүүлэн танхайрч явна /бичлэг/

“VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулагч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улстөрд орсон тул хувийн бизнесээ өөрийн төрсөн дүү  С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн аж.  Гэвч дүү нь эрх мэдлээ буруу ашиглаж, бусдад аархаж, уурласан уураа баарны хамгаалагч нарт гаргасан байна. Ах нь хууль дүрэм, шударга ёс ярьж НИТХ-д суудаг, харин дүү нь бусдад гар хүрч, сэлэм эргүүлэн танхайрч явна.

Ах С.Мөнхчулуун нь шударга ёс ярьж, дүү С.Бямбацогт нь сэлэм эргүүлэн танхайрч явна /бичлэг/

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү Самданнямын Бямбацогт 2017.11.11-12-нд шилжих шөнө ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодсон байна. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус бүлэглэн буюу өөрийнх нь сууж явснаас гадна хоёр машин дүүрэн хүнтэй ирж багагүй үймээн дэгдээжээ.

Гурван машин дүүрэн 10 гаруй залуус гэнэт ирж үймээн дэгдээх үед ойр орчимд нь байсан хүмүүс болон баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. Гэвч С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг танхай этгээдүүд цагдаа ирэхээс өмнө бөөндөө зугтсан бөгөөд зугтахаасаа өмнө сэлэм хуйнаас нь гарган хүний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж, хагалж, эвдэлж болох бүхнийг сүйтгэжээ.

Бусдын биед халдаж байгаа энэ эрхэм уг нь өөрийн цахим хуудсандаа хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан, урлаг соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн аж. Гэвч юм бүхэн харагдаж байгаа шиг ээ байдаггүй гэдгийг түүнийг бичлэгээс харж болно.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 3,4-р хорооллын Өргөө кино театр орчимд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажилуулдаг гэх бөгөөд хамгаалалтын алба болон хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулан хоёр биенээ хувийн болон хувьсгалын журмаар хамгаалж өмгөөлдөг гэлтэй. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомын газруудтай цагдаа нар тэмцсээр байхад хэн нэгэн эрхтэн, дархтан өмгөөлсөөр байдаг болохоор, тэр хүн нь  НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун байх магадлалтай.

 

Тэгвэл С.Бямбацогтын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар дараах хариуцлагыг хүлээнэ гэдгийг хуульч тайлбарлаж байна. Тодруулбал, зодуулсан хүний гэмтлийн зэргээс шалтгаалан зүйлчлэл нь өөр байх гэнэ.

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байгаа юм.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас прокурорын хяналттайгаар шалгаж байгаа ба бид энэ хэргийн талаар эргэж мэдээлнэ.

Н.Заяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.