2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Сарангэрэл: Өдөр бүр элэгний хорт хавдраар 7 хүн нас барж байна

Д.Сарангэрэл: Өдөр бүр элэгний хорт хавдраар 7 хүн нас барж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2018 онд хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 11.8%-аар бууруулах зорилт дэвшүүлж шаардлагатай санхүүжилтийг Улсын төсөвт суулгажээ.

Л.Энх-Амгалан: 2018 онд мянган хүнд ногдох эрүүл мэндийн ажилтны тоог 156 болгоно. Хорт хавдрын өвчлөлийн шалтгаанаас нас барсан хүмүүсийн тоог 11.8 хувиар бууруулна гэж байна. Ямар тооцооллоор энэ тоог оруулж ирсэн бэ? 

Д.Сарангэрэл: 1000 хүнд ногдох эмч, эрүүл мэндийн ажилтнуудын тооны тухай та асуулаа. Эрүүл мэндийн яамнаас 1000 хүнд 156 эмч, эмнэлгийн ажилтан оногдохоор төлөвлөсөн. Үүнийг  стандартыг шинээр боловсруулах замаар шийднэ. Эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн стандарт болон статус тодорхой бус байгаа. Ачаалал, цалин мөнгөтэй холбоотой асуудал үүнтэй холбоотой. 

Хорт хавдар болон элэгний хатуурлаас үүдэлтэй нас баралт сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг. Өдөр бүр элэгний хорт хавдраар 7 хүн нас барж байна. “Элэг бүтэн Монгол” Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг 11.8 хувиар бууруулна. 

Л.Энх-Амгалан: Элэгний хорт хавдрыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад анхаарах хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт жилдээ нэг удаа иргэдээ эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилтыг дэвшүүлсэн. Тийм учраас эрүүл мэндийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага байна.

Д.Сарангэрэл: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ДНБ-ийн 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг Эрүүл мэндийн салбарт өгнө гэж заасан. Өнөөдөр бол ДНБ-ийн 2.5-2.6 хувьтай тэнцэж байгаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг 2020 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай. 2020 онд элэгний С вирүсийг бүрэн устгах чиглэлд анхаарч ажиллана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.