2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Төрийн хүндтэй индрээс явган хэрүүл хийсэн хоёр дахь Ерөнхий сайд

Төрийн хүндтэй индрээс явган хэрүүл хийсэн хоёр дахь Ерөнхий сайд

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

 

2017 оны 11 сарын 2-нд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэг нэгнээ хулгайч, казиночноор нь дуудсан юм.
Тодруулбал : 
 
"Ж.Мөнхбат- Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч. Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?
У.Хүрэлсүх: -Чамаар заалгах юм уу? Чи дуугүй бай. Солиороод байгаарай чи!
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.
У.Хүрэлсүх:-Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай.
Ж.Мөнхбат:-Чи хаан юмуу? Заан юмуу? Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?
У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнээ!
Ж. Мөнхбат: Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ?
У.Хүрэлсүх:-Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу? Муу казиночин минь.
Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. 
У.Хүрэлсүх:-Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих цаг болсон байна.
Ж.Мөнхбат:
-Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай!" гэсэн ичгүүртэй хэрүүл өрнөсөн билээ.
 
Өмнө нь 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдын хүндэт индрээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Г.Уянга нартай "Чи дипломгүй, сургуулийнхаа нэрийг анкетан дээрээ буруу бичдэг шд, чи яагаад манай аав руу захиа бичээд байгаа юм" гэх мэтийн хов живийн шинжтэй явган хэрүүл хийж байсан гутамшигтай түүх бий. Тэгвэл энэ ичгүүртэй жишээг чухам л мундаг шийдэмгий, эрэмгий эр хүний имиж бүрдүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх давтсан нь улс төрийн хүрээнийхнийг гайхшруулж байна. Наад захын улс төрч хүнд л  хэр баргийн өдөөн хатгалгыг даван туулах сэтгэлийн хат суусан байдаг. Гэтэл шийдэмгий, эр зоригтой гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөр лүү нь биш Сангийн сайд руу чиглэсэн УИХ-ын гишүүний богинохон ярианд сандарч, хэрүүл хийж буй нь түүний сэтгэл зүйн байдал тогтвортой байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж буй юм. Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс хойш Монгол улсын 30 Ерөнхий сайд төрсөн билээ. Харин энэ өндөр  хариуцлагатай албан тушаалын нэр хүндтэй албан ёсны индрээс  явган хэрүүл хийсэн хоёр дахь Ерөнхий сайд нь Ухнаагийн Хүрэлсүх болж байна.
 
П.Мандах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.