2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Уул уурхай » Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

Нийтлэлийн төрөл: Уул уурхай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар өчигдөр /2017.11.02/ БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Хятад Улстай уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талаас улс төрийн нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв.

Элчин сайд Шин Хаймин “Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал”-ын талаар товч мэдээлэл өгөн, БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улстай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч чухалчлан авч үзэж, тасралтгүй хөгжүүлэх болно гэснийг дамжуулав. Мөн хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж хоёр тал  холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэн, хамтран ажиллахаар санал  солилцлоо.

Тухайлбал, зэсийн баяжмал боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр гэх мэтээр боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын төслүүд болон Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам дээр үүсээд буй нүүрс тээвэрлэгч том оврын авто машины түгжрэл зэрэг асуудлуудыг харилцан ашигтайгаар хамтран шийдвэрлэхээр ярилцсан юм. Элчин сайд Шин Хаймин холбогдох хүмүүст уламжилж, арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: УУХҮЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.