2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын экс дарга Б.Хурцад “бөлдөгдүүлсэн” үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын экс дарга Б.Хурцад “бөлдөгдүүлсэн” үү

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter


Тагнуулын экс дарга Б.Хурцын тухайд өнгөрсөн 7 хоногт мэдэгдэл хийж, Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой цөөнгүй ноцтой гэгдэхүйц баримтуудыг нийтэд ил болгосон.

Харин үүнийх нь хариуд Ц.Нямдорж “Б.Хурц мэдэгдэл хийсэн нь зул бөхөхийн өмнө жаахан бадамлаж асдаг тэр л олж байгаа юм болов уу гэж бодож байна, би Улсын их хурал дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хүмүүсийг хуулийн байгууллагаас холдуулна гэж хэлсэн. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг бүлэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц өөрөө. С.Зоригийн хэрэгт Цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг би солиулна. Захиалагчийг нь тэрийг Б. Хурц мэддэггүй юм аа. Захиалагчийг би зарлахгүй. Миний гарын үсэгтэй зүйл байна уу наана чинь. Надтай холбоотой зүйл ерөөсөө байхгүй. ТЕГ-ын дарга Б.Хурц хүмүүсийг хилсээр шийтгүүлсэн явдал нь сөхөгдөх вий гэдгээс айж байгаа. Тэр захиалагчаа олоод баримтаа гаргаад хэлбэл надад хэлэх зүйл байхгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан юм.

Энэ бүхнээс хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн итгэлт хүн гэгддэг, АН-ын үед ТЕГ-ын даргаар томилогдож байсан Б.Хурцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх юуны учир яаран сандран БНСУ-д суух элчин сайдаар томилуулах шийдвэр гаргав гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Туршлагатай чекист гэгддэг Б.Хурц нь монголын улстөрчдийн авлига, хээл хахуультай холбоотой асар олон баримтыг АТГ-ын дэд дарга болон ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа олж цуглуулсан, үүгээрээ дамжуулан төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөдөг гэх явган яриаг улстөрчид өөр хоорондоо сэм ярьцгаадаг нь нууц биш.

Гэтэл үүнийг нотлох мэт Б.Хурц албан тушаалаасаа буухын өмнө Ц.Нямдоржтой дайн зарлаж, түүнийг нэгэн цаг үед эрх мэдлээ ашиглан Д.Дорлигжавтай холбоотой 800 сая долларын хэргийг хаасан, Эрдэнэтэд өөрийн хүү Анхбаяр болон өөр нэгэн хуурай дүү Анхбаяраараа дамжуулан 42 сая долларын шахаа хийсэн гэх баримтын сэжүүрийг цухуйлгасан нь дээрх таамаглалыг улам  бүр баталгаажуулж, өөрийгөө хэр үнэ цэнэтэй хүн бэ гэдгээ өөр хэн нэгэн албан тушаалтнуудад зориуд сануулсан үйл явдал мэт харагдаж байгаа юм.

Тэгвэл Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар илгээх шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч бас “но” байж болзошгүй нь. Нэг үгээр тэрбээр Б.Хурцад эвгүй баримтуудаараа барьцаалагдан бөлдөгдүүлсэн тул түүнийг энэ удаад С.Баярын нэгэн адил гадаад улсад элчин сайдаар дэвшүүлэн цөллөө гэх таамгийг иргэд нийгмийн сүлжээнд бичицгээж байгаа нь оргүй зүйл биш бололтой.


Х.Онон
Zuv.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.