2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Налайх дүүрэг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Налайх дүүрэг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

“Хангарьд-Улаанбаатар” ТББ 2015 онд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, 2016 онд Төв аймагт хүүхдийн цэцэрлэг барьж өгч байсан. Харин энэ онд Налайх дүүргийн иргэдэд зориулсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг буцалтгүй тусламжаар барьж, уржигдар нээлтээ хийлээ.

Налайх дүүрэг 36 мянга гаруй хүн амтайгаас 12 мянга орчим нь 0-16 насны хүүхдүүд байдаг гэсэн тоо бий. Тэдгээр 12 мянган хүүхдэд зориулан 30 ортой ганцхан тасаг эрүүл мэндийн хэвтэж эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. 2014 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байгаа Найлах дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт орны хүртээмж хамгийн их тулгамдаад байсныг Налайх дүүргийн эмч ажилтнууд онцолж байлаа. Тодруулбал сүүлийн жилүүдэд өвлийн улиралтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт гурав дахин нэмэгддэг болж, ор хүрэлцэхгүйн улмаас зарим хүүхдийг гэрээр эмчилдэг байжээ. Өнгөрсөн онд гэхэд 30 ортой хүүхдийн тасагтаа 140 хүүхдийг багтааж эмчилгээнд хамруулсан байна.

Таван сарын өмнө шав тавьж байсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Налайх дүүргийн багчууд ая тухтай орчинд эмчлүүлээд зогсохгүй 27 ажлын байр бий болж байгааг хэлж байлаа. Ийнхүү орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлгийн барилга баригдсанаар орны хүрэлцээ нэмэгдэж, үзлэг, оношлогооны чанар сайжирч, нийслэл рүү чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах урсгал эрс багасах юм.

Эмнэлгийн барилгын нээлтэд төслийн санаачлагч НИТХ-ын төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн төлөөлөгчид  болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.