2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв

Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв

Нийтлэлийн төрөл: Site News, Улс төрч

Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998-онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр Алтанхуяг (хожим нь Е-Прокурор болсон), Ганбат(ерөнхий шүүгч болсон) нар өмгөөлж байв.

 

 

Тэр цагт МоАХ эвслийн үүрэг гүйцэтгэгч ЗГ нь ТӨХ-гоороо дамжуулан шийдвэр гаргуулж, Ш.Отгонбилэгийг Эрдэнэт Үйлдвэрийн захирлын ажлаас (1998-08-20)-нд чөлөөлжээ. Харин Ш.Отгонбилэг тамга тэмдэгээ авч зугтаан, Н.Багабандийн ивээлд шургасан байв. Н.Багабанди С.Баяр нар нь эрх баригч МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшсэн хүмүүст Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар буцаан тавь гэсэн болзол тулган нэрийг нь буцаадаг байсан гэдэг. Ингэж 7 удаа буцсан хүн бол Да.Ганболд юм.

 

Тухайн үед С.Зориг МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшихээр яригдаж эхлэв. Энэ мэдээллийн сургаар С.Баяр С.Зоригтой олон удаа очиж уулзаж, Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь тодруулж, түүнд нөлөөлөхийг оролддог байсан аж. Гэвч С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэт үйлдвэрийн талаар барьж байсан хатуу чиг шугамыг үргэлжлүүлэнэ гэдгээ хэлдэг байсан гэдэг. Мөн энэ байр сууриасаа ухарахгүй ч гэсэн байдаг. Ингээд тэд С.Зоригийг Е-сайд болох замаас нь хөнөөх байдлаар зайлуулсан бололтой юм.

 

Харин дараа нь тэдний тавьдаг дээрх болзлуудыг Ж.Наранцацралт зөвшөөрсөн тул Е-сайд болсон бололтой. Үнэхээр Ж.Наранцацралт нь ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү мэтийн хүмүүсийг ажлаас нь хусч, Бас ОХУ-ын Эрдэнэтийн 49%-ийг хувьчилсан байдлыг хүлээн зөвшөөрч байна, бид танайхтай ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд Та нар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай захиаг бичиж илгээж байжээ.

 

Эндээс харахад Ш.Отгонбилэг Н.Багабанди, С.Баяр, Ж.Наранцацралт нар Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг хувьчилах үйл ажиллагааг хийх байсан бололтой юм.

 

Гэвч сөрөг хүчний удирдагч Н.Энхбаяр Ж.Наранцацралтын ОХУ-д илгээсэн захиаг УИХ-д оруулан, түүнийг огцруулж, хамаг ажиллагааг нь нураасан байна. Ингэж Н.Энхбаяр ба С.Баяр, Н.Багабанди нарын хоорондох зөрчил дээд цэгтээ хүрсэн аж.

 

МоАХ эвслийг (1996-2000)-онд Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нар зовоодог шиг зовлонг цаашид үүсгэх нь П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан мэтийн МАХН-ы удирдлагат илэрхий байсан тул тэд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, УИХ-ын шийдвэр гаргах ирцийг ердийн олонхи болгох гэсэн МоАХ эвслийн саналыг дэмжин 2000-онд Үндсэн хуульд 7 өөрчлөлт оруулжээ.

 

С.Баяр, Н.Багабанди нар ч зүгээр суусангүй. Цэцийн дарга Жанцанд нөлөөлөх байдлаар Цэцээр хориг тавиулан гацаа үүсгэв. Үүний дараа П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан нар С.Баяр, Н.Багабанди нартай хэлэлцэн шахсаар үндсэн хуулийн 7 өөрчлөлтийг зөвшөөрүүлэв. Үүндээ 2001-оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн хөшүүрэгийг тэд гол хөзөр болгож байжээ. Үнэхээр үндсэн хуулийн 2000-оны 7 өөрчлөлтийг С.Баяр ба Багабанди нар зөвшөөрөөгүй бол УИХ-ын дарга Л.ЭНЭБИШИЙГ МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр яригдаж байсан байна. Энэ вариантыг С.Баяр, Н.Багабанди нар улс төрчийн хувьд мэдэрч байжээ. Тэд Л.ЭНЭБИШ гуайг илд далд үргэлж өдөөн хатгаж, оролдож байсан гэдэг.

 

Л.Энэбиш гуай нэгэн удаа ТВ-гээр хэлсэн үгэндээ: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй ээ гэж хэлээд байхад итгэхгүй, хүнийг зүгээр байлгахгүй байвал би яс үзнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч яахав гэж хэлж байжээ. Түүний энэ үгнээс харахад Л.Энэбиш гуай Н.Багабанди, С.Баяр нартай ил үзэлцэхээр шийдэж байсан гэлтэй. Энэ цаг үе бол Н.Багабанди, С.Баяр нар Е-прокуророор Алтанхуягийг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ганбатыг тавьсан байсан цаг юм. Товчоор хэлбэл Шүүх, Прокурор тэдний гарт бүрэн орсон байжээ.

 

Л.Энэбиш нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдэх ажлуудынхаа тухай болон Эрдэнэт үйлдвэрт мөнгө угаах буюу гадаад, дотоодын хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа тухай ноцтой мэдээллүүд байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт УИХ-аас тусгай комисс томилж, шалгалт оруулна гэж (2001-9-28)-ны баасан гаригийн өглөөгүүр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийв.

 

Тэр баасан гаригийн шөнө Энэбиш намын нөхөдүүдтэйгээ Биллярд тоглож байсан байна. Энэ үед Н.Энхбаяр намын эв нэгдэлээ бодон хагаралыг намжаах үүднээс Л.Энэбиш гуайг Н.Багабанди, С.Баяр нартай эвлэрүүлэхийг хичээж байжээ. Ингээд тэр шөнөдөө (2001-09-29)-нд Л.Энэбиш гуай нас барсан юмаа.

 

Жич: УИХ-ын даргын эмч гэж байдаг бөгөөд тэр нь УИХ-ын даргат эрүүл мэндийн тогтмол үзлэг хийж, гэнэтийн эрсдэлтэй өвчин байгаа эсэхийг хянаж байх үүргэтэй юм. Уг эмч би хувиарын дагуу тогтмол үзлэгүүдийг хийж байсан. Даргын амь насанд гэнэтийн аюул учруулахаар өвчин байгаагүй гэж мэдүүлэг өгчээ. Хожим нь энэ эмч ч бас зуурдаар амь насаа алдсан байдаг. Эндээс харахад аллага ч бас хөгжиж дэвшдэг ажээ. 1998-онд С.Зоригийн амь насыг бүдүүлэг технологиор хөнөөж байсан бол 2001 онд Л.Энэбишийг маш нууц байдлаар хөнөөсөн бололтой юм.

 

Тэр цагт Н.Энхбаяр МАХН-ы дотоод эв нэгдэлийг бодон энэ хэргийг дарж өнгөрөөжээ. Үүнийхээ хариуд Л.Энэбиш гуайн хүү Э.Мөнх-Очирыг УИХ-ын гишүүн болгох байдлаар нөхвөр хийсэн бололтой. Ийм нэгэн учир битүүлэг хэрэг Монголын нэн шинэ түүхэнд гарчээ.

 

Хожим нь С.Баяр ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад Монголд иржээ. 2007-оны МАХН-ын ИХ ХУРАЛ болох гэж байлаа. Энэ үеийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгджээ. М.Энхболд МАХН-ы дарга, Е-сайд болсон байсан ба Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой тохирсон бүх тохироог нурааж, хувийн тоглолт хийж байсан тул Н.Энхбаяр МАХН-ы их хурал дээрээ өөрийн фракцын хүмүүсийг М.Энхболдын эсрэг турхирч байсан цаг юм. Үнэндээ Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан, Цанжид, Очирхүү мэтийн хүмүүс бол П.Жасрайн залуучууд юмаа.

 

П.Жасрай нь 1992-онд Е-сайд болсон үеээсээ Н.Багабанди, Даш-ёндон, Очирбат (буурал) мэтийн хүмүүстэй тэмцэлдэж, хөгшин гэж жийгдэж байжээ. Энэ үеээс л тэр эдгээр залуусыг улс төрд дэмжин оруулж ирсэн байна. 2007-оны үед П.Жасрайн бүлэг дотор М.Энхболдын байр сууриас болж хагарал маягийн юм үүсч, дотооддоо тэмцэлдэх болжээ.

 

2007-оны МАХН-ы их хурлын үеээр П.Жасрай голлох лийдэр байв. Товчоор П.Жасрай энэ залуучуудаа цуглуулан уулзаж, асуудлыг зохицуулж чадах ганц хүн нь байжээ. Гэвч яг энэ хурлын үеээр П.Жасрай мөн л гэнэт нас баржээ. Ингээд П.Жасрайн бүлэг гэх түүний улс төрд оруулсан залуучууд хоорондоо ил далд хагаралдаж, эвлэлдэх ямар ч боломж гарсангүй.

 

Уг их Хурлаар М.Энхболдыг МАХН-ы даргаас хусч, С.Баяр МАХН-ы дарга болов. Энэ нь П.Жасрайн тэргүүлдэг бүлгээс Н.Багабандийн тэргүүлдэг бүлэгт МАХН-ы удирдлага шилжиж байгаа эргэлтийн цэг юм. П.Жасрай нь нас ахисан хүн байсан тул түүний үхэлд нийгэм олон нийт нэг их анхаарал хандуулаагүй юмаа. Гэвч 49 хоног нь дуусаагүй шахуу байхад түүний хүү Ж.Жанцан мөн л гэнэт нас барлаа.

 

Жанцан бол харьцангуй залуу хүн байв. Одоо бодож байхад Жанцанд Жасрайн үхлийн талаар ямар нэгэн хар сэжиг байсан байхаа. Тиймээс аюулыг сэргийлж Жанцангийн амыг барьчих шиг болсон. Ингээд С.Баяр барьцаа лавшруулан шахсаар М.Энхболдоос Е-сайдынх нь албан тушаалыг мултлан Е-сайд болсон юмаа.

 

Мөн 2008-оны 7-р сарын 1-нд сонгуулийн будилаанаас болж хилэгнэсэн олон нийт МАХН-ы төв байрыг бүслэн чулуу шидэн хэдэн цонхнуудыг нь хага цохив. Гэвч харанхуй болоход иргэд тарж яваад насанд хүрээгүй шахуу хэдэн хүүхэд залуучууд л үлдсэн байв. Тэр үед ЦЕГ-ын тусгай тасгийнхан дотор нь орж өдөөн турхирч, МАХН-ы байрыг нэмж галдав. Ингээд Н.Энхбаярыг шахаж байж, зарлиг гаргуулаад хүүхэд залуусыг буудан цус урсгаж, дарсан юм. Энэ цуст үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Е-сайд С.Баяр, Хуульзүйн сайд Ц.Мөнх-Kргил нар байв.
Эндээс улс төрчдийн эрх мэдэлтэй байхдаа хэрхэн ажилладаг болохыг үзэж болох буй заа.

 

Нийтлэлч: Г.Баян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.