2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Арилжааны банкны хувьцаа эзэмшигч үйлчлүүлэгчээрээ дамжуулж их хэмжээний мөнгө авсан уу?

Арилжааны банкны хувьцаа эзэмшигч үйлчлүүлэгчээрээ дамжуулж их хэмжээний мөнгө авсан уу?

Нийтлэлийн төрөл: Site News, Нийслэл

Арилжааны банкны хувьцаа эзэмшигч үйлчлүүлэгчээрээ дамжуулж их хэмжээний мөнгө авсан уу?Б.ДАМДИН

Нэгэн банкны нэр бүхий хувьцаа эзэмшигч зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй мэдээлэл бидэнд ирлээ.

Орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл хүсч банкны хувьцаа эзэмшигчтэй уулзжээ. Хувьцаа эзэмшигч ноёнтон “…Зээл олгож болно. Харин нэг болзол байна” гэсэн байгаа юм. Захирал болзлыг хүлээн зөвшөөрчээ.

Ингээд барилгын компанийн захирал тохирсон ёсоороо зээл хүссэн өргөдлөө өгсөн байна. Хувьцаа эзэмшигчтэй уулзсанаас хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа зээл нь бүтжээ. Зээлийн хорооноос компанид нь 1 260 000 000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгийн зээл олгохоор болсон байгаа юм.

Харин зээлийн мөнгө компанийн дансанд шилжсэний дараа хувьцаа эзэмшигч нөгөөх компанийн захирлаас 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг өөрийнхөө хамаарал бүхий компани руу, 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг банкныхаа нэгэн ажилтны хувийн данс руу шилжүүлэхийг шаарджээ.  Компанийн захирал ч хүссэнээр нь болгосон байна.

Юмтай хүн лаагаа иднэ үү, луу­вангаа иднэ үү ха­маа­гүй гэдэг. Гэхдээ банкны хөрөн­гө бол хадгаламж эзэмшигчдийнх билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.