2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Усайн Болт хөл бөмбөгчин болохоор шийджээ

Усайн Болт хөл бөмбөгчин болохоор шийджээ

Нийтлэлийн төрөл: Спорт, Нийгэм

Усайн Болт хөл бөмбөгчин болохоор шийджээГүйлтийн спортын богино зайн дэлхийн аварга Усайн Болт багын мөрөөдлөө биелүүлэн хөл бөмбөг тоглохоор шийджээ. Зодог тайлаад удаагүй байгаа Усайн Болт өмнө нь Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд багт тоглооч гэсэн урилга авч байсан юм. Олимпын найман удаагийн аварга тэрээр Остин хотод болсон Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хөл бөмбөг тоглоно гэдэг миний хувийн зорилго, бусад хүмүүс юу гэж бодох нь надад огтхон ч хамаагүй. Мэдээж би өөрийгөө хуурахгүй. Хөл бөмбөгөөр тоглож чадахгүй бол энэ мөрөөдлөө орхих болно. Ямартаа ч мөрөөдлөө биелүүлэхээр үзээд алдана” гэж хэлжээ.

Өөрийн хувийн ивээн тэтгэгч Пума компаний зуучлалаар Дортмунд клубтэй холбогдсон Усайн Болт өвдөгний гэмтлээ бүрэн эдгэрсэн хойно тус клубын урилгыг хүлээн авахаар хойшлуулсан аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.