2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ХӨХ ТАРИАН ХАР ТАЛХНЫ НИЙТЛЭЛ

ХӨХ ТАРИАН ХАР ТАЛХНЫ НИЙТЛЭЛ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монголчууд сүүлийн жилүүдэд эрүүл зөв хооллолтонд ихээхэн анхаардаг болсон бөгөөд ямар бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустайг илүү сонирхон судалдаг болсон. Харин эрүүл мэндэд тустай, чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн нэг нь хөх тариа юм. Хөх тариаг манай улсад их хэмжээгээр хэрэглээд удаагүй байгаа ч гадны улсуудад тэр дундаа Герман, ОХУ, Польшид хамгийн ихээр тариалж, хэрэглэсээр иржээ. Хөх тариан үрийг хамгийн анх Европын Халстатаас МЭӨ 1000-500 жилийн өмнө Саксончууд болон Даничууд Ромын задралын дараа хөх тариаг Их Британид танилцуулж, нутагшуулж байжээ.

Хөх тариан гурил гэж юу вэ?

Хөх тариан гурил нь хөхөлбөр саарал өнгөтэй, буудайн гурилаас үл орлогдох амин хүчил ихтэй, хүнсний эслэг болон В-н төрлийн амин дэмээр баялаг, өөх тосыг бага хэмжээгээр агуулдаг. Хөх тариан гурилыг исч боловсорсон сүүн хүчлийн бактеруудыг агуулсан өөрөө аяндаа явагдах исэлт дээр үндэслэн исгэж хөрөнгийг бэлтгэдэг. Хөрөнгийг исгэхэд хамгийн багадаа 3-5 хоног шаардлагатай байдаг.

Хөх тариан хар талх гэж юу вэ?

Бидний нэрлэж заншсан хар талхыг хөх тариан гурилаар хийдэг бөгөөд хөх тариаг үйлдвэрлэлийн аргаар боловсруулан соёолж гарган авдаг. Хөх тариан гурилаас гарган авсан соёолж нь өөрөө онцлог үнэр болон амттай бөгөөд хар талхыг хар, бараан өнгөтэй болгож өөрийн өвөрмөц амт,үнэрийг оруулдаг. Хар талхны орцонд орж буй соёолжны хэмжээ болон технологийн ажиллагаанаас хамааран талхны өнгө болон амт нь янз бүр байдаг. Түүнчлэн хар талхыг хөх тариан гурил болон улаан буудайн гурилын хөрөнгөтэй аргаар хийдэг.

Хар талх нь дундад зууны үеэр хүнсний голлох хэрэглээ болсон. Хар талх нь дотроо олон төрөл бөгөөд ихэвчлэн хойд болон баруун, зүүн европын орнууд болох Скандинави, Финланд, Балтийн улсууд, Польш, ОХУ, Недерланд, Бельги, Франц болон Герман зэрэг орнуудаар өргөн тархсан ба улс орнуудын онцлогоос хамааран хэд хэдэн төрөл байдаг.

Хар талхны үндсэн түүхий эд болох хөх тариаг өмнө нь тээрэмдэж боловсруулдаг байсан бол одоо үйлдвэрийн аргаар хальсалж, боловсруулан хэрэглэдэг.  

Хөх тариан хар талх эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

  • Улаан буудайн талхнаас илчлэг багатай бөгөөд биеийн жин бууруулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Хөх тарианд агуулагддаг ислэг нь хоол боловсруулалтыг дэмжиж, тогтмол хэрэглэвэл өтгөн хаталтаас сэргийлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
  • Биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулах

Хөх тарианд агуулагддаг эслэг, витамин, минериал зэрэг нь биед олон талын ач холбогдолтой. Тухайлбал:

  • цусны даралтыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх,
  • хүнсэндээ тогтмол хэрэглэснээр хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсэргүүцэлд дэмжлэг үзүүлдэг.
  • Цусны сахарын хэмжээ буюу чихрийн шижинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг.
  • Хөх тарианд агуулагдах ислэг усанд уусах чанартай учир цөсний хүчлийг бууруулж цөсний чулуу бий болохоос сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.